Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ: Хойд Солонгос гуравдугаар сард 147.5 сая ам.долларын криптовалют хулгайлж, угаасан

БНАСАУ гуравдугаар сард криптовалют арилжааны “Tornado Cash” платформоос 147.5 сая ам.доллар бүхий цахим мөнгө хулгайлснаа угаасан гэж НҮБ-ын хориг арга хэмжээ ажиглагч мэргэжилтнүүд мэдээлжээ.

АНУ-ын албан тушаалтнууд “Tornado Cash” платформыг Хойд Солонгосыг дэмжсэн хэмээн буруутгаж 2022 онд хориг тавьсан байдаг. Мөн тус компанийн хоёр үүсгэн байгуулагч нь 2023 онд нэг тэрбум гаруй ам.доллар угаахад оролцсон хэрэгт буруутгагдаж байсан юм.

Ажиглагч нар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний хороонд баасан гарагт /2024.05.10/ баримт бичиг тайлагнасан байна.

Тэд Хойд Солонгос хакерууд 2017-2024 оны хооронд криптовалютын компаниудад 3.6 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэх 97 цахим халдлага хийсэн тохиолдлыг мөрдөн шалгаж байсан юм.

Ажиглагчдын үзэж буйгаар бол БНАСАУ-ын мэргэжилтнүүд гадаадын жижиг компаниудад ажилд орж энэхүү халдлагаа үйлдэж байж магадгүй аж.

Тэд Хойд Солонгосын мэдээллийн технологийн ажилчид гадаадад үйл ажиллагаа явуулан, улсдаа их хэмжээний орлого олж өгдөг гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
1990
1990
2024-05-15 16:45

Соци�##�изм гэдгийг би мэдэхгүй л дээ, гэхдээ ер нь бөөн хулгай худлын үүр уурхай л юм шиг байгаам даа. Одоо манай төрд гараад байгаа энэ их хулгай луйвар-ыг дандаа социолизмын үед амьдарч байсан хүмүүс л гардан хийгээд, тэр үеийн улс төрийн нам тэр их хулга й луйврыг нуун дарагдуулаад байгаа юм бна гэж ойлго дог шүү, зөв биз дээ ?

Зочин
Зочин
2024-05-16 07:09

ГҮЙ ЭЭ ТЭГЭЭД ЯМАР УГААЛГЫН БОДИС ХЭРЭГЛЭСЭН ЮМ БОЛ БИ 1000 ТӨГРӨГ УГААХАД ХЭРЭГЛЭХЭД БЭРХ БОЛСОН УГААХААР ӨСДӨГ ЮМ ГЭЖ НАДАД ХЭЛСИЙШТ АРГАА ХЭЛЭЭД ӨГЧИХӨӨЧ

Холбоотой мэдээ

Back to top button