Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Баярцогтын үнэн түүх #1: Оюу толгойн гэрээг зуралцаад ₮65.7 ТЭРБУМЫГ ТӨВЛӨРҮҮЛСЭН ашиг сонирхлын зөрчил

2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ил тод бэлтгэж буй, Сангийн сайд асан С.Баярцогтыг олон нийтийн зарим хэсэг боловсролтой, шударга, итгэл даах улстөрч гэж үнэлдэг.

Уг нь Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай тохирсон  С.Баярцогт гурван шатны шүүхээс ял сонссон хүн. Мөн УДШ-ээс түүнийг цагаатгасан гэж ойлгогддог.

Угтаа дээд шүүхийн шийдвэр ч түүнийг гэм буруутай гэж үзсэн юм. Гэвч, УДШ-ийн шийдвэр эцсийнх байх зарчим ганц С.Баярцогт дээр алдагдаж, түүний хэргийг тусгаарлан, прокурорт буцаасан байдаг. Харин прокурорын шатанд С.Баярцогтод холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон.

Энэ түүхийг сануулъя. Чухамдаа С.Баярцогт ямар хэргээр ял авсан бэ. Тэр юу хийсэн бэ. Мөн УДШ-ийн шийдвэр гарчхаад байхад, яаж хэргийг нь тусгаарлан прокурорт буцаасан бэ.

Цуврал нийтлэлийн эхний дугаарт, С.Баярцогт нь “Оюу толгой” төсөлд хэрхэн эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал үүсгэн хөрөнгөжсөнийг сөхье.

Нэг: Хувьцаанаас 1.3 тэрбумын ашиг хийж, оффшор компаниас татсан нь

С.Баярцогт Сангийн сайдаар ажиллаж байхдаа, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хөрөнгө оруулагч талтай эцэслэн тохирох ажлын хэсгийг ахалсан.

Тухайн үед хөрөнгө оруулагч компани “Айвэнхоу Майнз” нэртэй байв. Хожим нь “Туркоиз Хилл Ресурс” болсон. Харин одоо тус компанийн бүх хувьцааг “Рио Тинто” худалдан аваад буй.

Харин С.Баярцогт Оюу толгойн гэрээний төсөлд, Засгийн газрыг төлөөлж ажилласан. Мөртлөө, энэ үедээ “Айванхоу Майнз”-д хөрөнгө оруулалт хийж, хувьцааг нь худалдаж авав.

Үүний цаана, гэрээ байгуулагдсаны дараа “Айвэнхоу Майнз”-ын хувьцааны ханш өснө гэж урьдчилан тооцоолсон нь харагддаг.

Харин гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, авсан хувьцаагаа буцаагаад зарсан нь 2010 оны 3-4-р сар юм. Тухайлбал, 150 мянган ширхэг хувьцааг нийт 2.7 мянган ам.доллараар буюу 3 тэрбум 838 сая төгрөгөөр заржээ.

Улмаар 1.3 мянган ам.доллар буюу 1.8 тэрбум төгрөгийн АШИГ олсныг шүүх тогтоосон.

Түүнчлэн, уг ашгийн 1.6 тэрбум төгрөгийг нь оффшор бүсэд байгуулсан “ND Harmony LTD” компанийн данснаас, Монгол руу татаж байв.

Тухайн оффшор компанийн Щвейцар дахь “Свисс Ай Жи” банкнаас “Ийстерн металс” ХХК-ийн Голомт банкан дахь дугаар дансанд тус 1.6 тэрбум төгрөг шилжсэн бөгөөд, С.Баярцогт мөнгийг хэрэг шүүхийн шатанд шилжтэл ашиглаж байсан нь тогтоогдсон.

С.Баярцогт өөрөө үүнийг “Тухайн үед ХоГ байгуулагдвал хувьцааны ханш өснө гэж гишүүд бүгдээрээ ярьж байсан. Хувь хүн алив компанийн хувьцааг худалдан авч, буцааж зарах нь Монголын төрд хохиролгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байв.

Гэвч, Монголын Засгийн газрыг төлөөлж, уул уурхайн томоохон төслийн хөрөнгө оруулалтын гэрээн дээр ажиллаж байхдаа, тус хөрөнгө оруулагчийн хувьцааг худалдаж авна, улмаар 1.6 тэрбум төгрөгийн ашиг олно, түүнийгээ заавал оффшор компанийн дансанд хадгална гэдэг нь ашиг сонирхлын зөрчил мөн.

Хоёр: Эхнэрийнх нь хамаарал бүхий компани "Оюу толгой" ХХК-иас 63.9 тэрбумыг олсон нь

Түүний дараа, С.Баярцогтын эхнэрийн хамаарал бүхий компани  “Оюу толгой” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, ажил үйлчилгээ үзүүлээд нийт 63.9 тэрбум төгрөгийн орлого олсныг дурдаж болно.

Шүүх С.Баярцогтын эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувь эзэмшдэг “Кью Эф Эс” ХХК нь Оюу толгой төслөөс 42.2 тэрбумын орлого олсныг нотолсон. Энэ нь 2010-2012 онд хамаарах үйл ажиллагаа юм.

Харин 2013.01.24-нд “Кью Эф Эс” нэрээ “Номадс Катеринг энд интегратэд сервисис” болгож өөчилсөн. Улмаар дахин 20.7 тэрбумын, нийт 63.9 тэрбумын орлого олсон.

Шүүхээс үүнийг “Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахалж байсны хувьд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан” гэж дүгнэсэн юм.

С.Баярцогтын хувьд өөрөө, “Кью Эф Эс” компани нь түүнтэй болоод түүний эхнэр Ч.Нарантуяатай огт хамаагүй гэж тайлбарладаг.

Гэвч мөн л нотлогддоггүй.

Тухайлбал, “Кью Эф Эс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар М.Есөнмөнх ажиллаж байв. Харин М.Есөнмөнх нь С.Баярцогт, Ч.Нарантуяа нарын 2000 онд үүсгэн байгуулсан “Нидо” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар мөн 2008-2012 онд ажилласан намтартай.

Түүнчлэн М.Есөнмөнх нь “Хаан гэр” гэж компанитай. Харин С.Баярцогт М.Есөнмөнхөд 458 сая төгрөг зээлүүлж, өрөө авалгүйгээр “Хаан гэр”-ийнх нь 50 хувийг эзэмшсэн байна. Улмаар 2007.12.20-нд М.Есөнмөнхийн “Хаан гэр” ХХК-ийн 50 хувь С.Баярцогт, Ч.Нарантуяа нарын “Нидо” ХХК-д шилжсэн.

Дараа нь, М.Есөнмөнх өөрийн “Кью Эф Эс” ХХК-ийн дүрмийн сангийн тодорхой хэсгийг “Хаан гэр” ХХК-д шилжүүлжээ.

Эдгээр хэлцэлд Ч.Нарантуяа гарын үсэг зурж байсан гэх. Энэ шугамаар “Кью Эф Эс” компани нь С.Баярцогт, түүний эхнэр Ч.Нарантуяа нарт холбогддог аж.

“Хаан гэр” нэрээ “Номадс холдинг” болгож өөрчлөөд, 2021 онд татан буугдсан.

Харин “Кью Эф Эс” нэрээ “Номадс Катеринг энд интегратэд сервисис” болгож өөрчилснийг дээр дурдсан. Өдгөө М.Есөнмөнх эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй хэвээр.

Түүний “Айвэнхоу Майнз”-ын хувьцаа худалдсан ашиг,  “Кью Эф Эс”-ээр дамжуулж олсон орлого нийт 65.7 тэрбум төгрөг болж байна.

Дээрх бүхэн нь түүнд гурван шатны шүүхээс ял оноосон цөм үндэслэл. Авчиг, УДШ-ээр шийдэгдсэн мөртлөө түүний энэ хэрэг прокурорын шатанд ХЭРЭГСЭХГҮЙ болчихсон нь сонирхолтой.

Сэтгүүлчийн тэмдэглэл:

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний алдааг өнөөгийн Засгийн газар засахаар чармайж байна. Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, эхнээсээ хэд хэдэн чиглэлд амжилт гаргасан.

Тухайлбал, “Оюу толгой” ХХК-иас Засгийн газрын эзэмшдэг 34 хувь ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэв. Тэгэхгүй бол ноогдол ашгаараа уг зээлийг төлөх, улмаар төлж байтал Оюу толгойн төсөл дуусах, улмаар хэзээ ч ноогдол ашиг авахгүй байх нөхцөл үүсээд байсан. Тэр бүү хэл, 2050 онд Монгол Улс дахиад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцооллыг “Рио Тинто” тал хийгээд байсан юм.

Харин одоо татварын асуудлаар Засгийн газар арбитрт шүүхдэж байна. Засгийн газар гурван удаагийн татварын акт тавьсан ч хүлээн зөвшөөрдөггүй. Зөвшөөрдөггүй шалтгаан ерөөс 2009 оны ХоГ-тэй холбоотой.

Энэ гэрээг өдгөө шинэчилж, засах шаардлагатай талаар Засгийн газар удаа дараа мэдэгдсээр буй.

Угтаа ХоГ-ний төслийн анхны эхийг хөрөнгө оруулагч тал өөрөө боловсруулсан байдаг. Тэр төсөлд нь С.Баярцогт ажилласан.

Энэ мэтээр дурдвал С.Баярцогт Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үес Сангийн сайдаар ажиллаж таарсан л болохоор гавьяаг нь хүртдэгээс, цаг хугацааны шалгуурт дээрх байдлаар дурсагдана.

Дараагийн цувралд, С.Баярцогтын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эх үүсвэрээр худалдаж авсан гурван үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг хүргэнэ.

Ж.МЯДАГБАДАМ

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-16 10:27

Teneg hunch oilgohoor luivar baishdee. Buh horongiig huraaj gurvan ueren toroos hol bailga tegj baij toriin hulgai arilan

Зочин
Зочин
2024-05-16 11:08

Яагаад бид ийм хүмүүсээ явуулж чадахгүй сонгосоор, байлгасаар байдаг юм бэ

Зочин
Зочин
2024-05-16 11:11

Женко Баттулга л ерөнхийлөгч байхдаа хилсээр хонгилдоо шүү дээ, нэмж хэлхэд Зоригийн �##��##�гийн ялтангууд ч 3 шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон боловч Ман- ыхан Нямдорж болон Оюунэрдэнэ эрх мэдлээ ашиглаад хэрэгсэхгүй болгоод бүр цагаадсан тууж яваа шүү, үнэндээ одоо ч сэжигтэн байгаа.

ЗОЧИН
ЗОЧИН
2024-05-16 15:12
Reply to  Зочин

МАНын босгосон шүүх хуулийн завхар�##� мөн шүү дээ. Дээрхисэтгэгдэл бичсэн хүнтэй сан�##� нэг байна. 3 шатны шүүхээс эд нар ялтан МӨН гээд хорьчихсон байхад Ц.Нямдорж Л. Оюун эрдэнэ нар хараад сууж байсан юм шиг БИШ ЭЭ гэж гаргаад Прокурор нь цагаатгачихсантай агаар нэгэн байх юм .

Зочин
Зочин
2024-05-16 11:14

mongol hund bol iim ih shunal tachaal hezee ch baidagguildee. ene odoo garch irj mongoliig buren sunuuh zorilgotoil bhldaa

Зочин
Зочин
2024-05-16 13:06
Reply to  Зочин

Эх т�##�аасаа эрлийз нь үнээн

Ч.Өнөрбаяр
Ч.Өнөрбаяр
2024-05-17 19:44
Reply to  Зочин

эх т�##�аас эрлийз мөн Бадрахын Сангажав гурван үеэрээ эрлийз нэг баахан гуншин ярьдаг болсон 1966 ондХААД ХААДС төгсөх үед эрлийз гэдгээ нуух аядаад намын хороонд зааварлагч болж нуугдсан байдаг Хэн ч бодёонсон

Зочин
Зочин
2024-05-16 11:15

Баярцогт хулгайч биш юм бол чоно мах идхээ больсон гэж байгаатай яг адил.Та �##�инд нь итгэх вэ?

Зочин
Зочин
2024-05-16 11:18

Uls turd oroh gej oroldoh n odoo l bolood bga yum bishee. Umnuh 2 songuulid Selenged ANaaas ner dewshsen. Manau Selengiinhen uhaantai shde 2 udaa salaawch ugsun. Odoo jagsaaltaar l orchih geed uzeed bh shig bna.

ЗОЧИН
ЗОЧИН
2024-05-16 15:17
Reply to  Зочин

Сэлэнгийн нөхдүүд МАН , АН ын ч адилхан шоронгийн хулгайч нарыг л сонгоод байдаг шүү .МАН аас сонгогдсон нэг нөхөр шоронгоос шууд УИХын гишүүн болж байсан .Одоо Ж Энхбаяр гэх ЖДҮХСгийн хулгайчыг гаргаад ирэх магадл*лтай

Зочин
Зочин
2024-05-16 11:23

Улс орны эрх ашиг, тусгаар байдлаас илүү ашиг сонирхол хүсэл шун�##� байна гэхээр бас л овоо юм аа цүцү

Зочин
Зочин
2024-05-16 11:27

Оюу толгойн гэрээг батл�##�цсан гээд ер нь л ардын баатар шахуу яригддаг хшн цаагуураа хувийн хүсэл шун�##�аа гүйцэлдүүлэхээр улайран дайрах бас л муухай юм аа

Зочин
Зочин
2024-05-16 11:49

Сангажавын Баярцогт бол Улс эх орноосоо урвасан хулгайч. Ах дүү нараас нь би 3 - 4 хүнийг таньдаг байсан. Бүгдээрээ л дарга даам�##� болж тарг�##�ж өөхөлсөн. Сэлэнгийнхэн аав нь хүү нь урд ямар гуйлгачин байсаныг бүгд мэднэ. Өсөхийн өлөн нь арилаагүй хүн гэвэл С.Баярцогт яах аргагүй мөн. яруу найрагч Ц.Хулан гадаадын байгууллагаас мөнгө аваад эх орноосоо урвагч болсон бол С.Баярцогт Монголыг үеийн үед өрөнд оруулсан гэрээ хийсэн хэргээрээ эх орноосоо урвасан буудаж �##�уулах ялтай хүн.

...
...
2024-05-16 11:51

Энэ хүний нэрийг сонсох бүр ой гутах юм. Монголчууд арай нэрийг нь дэвшүүлж тэнэгтэхгүй гэж найдья.

Монгол эх оронч
Монгол эх оронч
2024-05-16 12:09

Тэр үед ийм зүйлийг хориглосон хууль байгаагүй, энэ хүн хууль зөрчөөгүй л юм байгаан даа !
Уул нь энэ чинь Монголыг хөгжүүлж чадах хүмүүсийн нэг мөн юмшүү,женкогийн мояачууд,оросын тавиулууд атаа жөтөөчид энэ хүн дээр хэт их хүч хаяж харлуулаа д байдгийн учир нь түүний сэтгэн бодох асар өндөр чадвараас айж болгоомжилдогт бгаа юм. АН,МАН-ын
удирдлагын түвшинд түүний энэ давуу чанарыг олж харсан учраас хэн хэн нь дэмждэг байхгүй юү !!!

Зочин
Зочин
2024-05-16 12:13

Баярцогтийн кэйсээс маш том шударга бус хууль дүрэм журамыг харж болно

Зочин
Зочин
2024-05-16 12:35

ил тод болгож байгаа нь эгүүр болохоос биш ард түмэн бүгд энэ хүнийг мэднэ дээ

Зочин
Зочин
2024-05-16 12:41

Женко Баттулга л ерөнхийлөгч байхдаа хилсээр хонгилдоо шүү дээ, нэмж хэлхэд Зоригийн �##��##�гийн ялтангууд ч 3 шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон боловч Ман- ыхан Нямдорж болон Оюунэрдэнэ эрх мэдлээ ашиглаад хэрэгсэхгүй болгоод бүр цагаадсан тууж яваа шүү, үнэндээ одоо ч сэжигтэн байгаа.

Гайхаал
Гайхаал
2024-05-16 19:06
Reply to  Зочин

Тийм бол муухаы хүн юмдаа.

Зочин
Зочин
2024-05-16 13:06

Eр нь бол бүр эртний л MCS-тэй хамтарч авлига их хуссан нөхөр дөө. Спирт б�##� бурмыг авчихсан. Рио тинтогоос бол ил д �##�д их юм авсан. Том машины дугуйны компани нь одоо ч Оюу толгойн гэрээт

Зочин
Зочин
2024-05-16 14:36

Гадаад улсад ш�##�гагдаад байсан хэргүүд яасан бол. Монголд болчихлоо харин гаднынхан манай үгэнд орохгүй.

Зочин
Зочин
2024-05-16 14:38

нийгэмд маш муу байж боломгүй үлгэр дуурайл�##�ыг харуулсан хүндээ. Эрх мэдэл, Эд бялагтай л бол хууль дүрэм журам бүгд сөхрөхийг бид тодоос тод харлаа. Ийм ухамсартангууд ахиж бүү төрөөөсэй

Зочин
Зочин
2024-05-16 14:41

Яаж ийм ширэн нүүртэй байж чаддаг байна аа бурхан будда минь

Зочин
Зочин
2024-05-16 14:43

huuriin bayartsogt golgiig

huajaa gitad bayartsogt

Зочин
Зочин
2024-05-16 14:43

Niigemiiin shaaar shawhruuuu iim amitaniig songohgvi bailgvi deee mongooor zodood l garch ireh baihdaaa

зочин
зочин
2024-05-16 15:12

харь элэгтэй жунгоо

Зочин
Зочин
2024-05-16 15:28

Хүний хүү хүрэн бөөртэй гэж энэ дээ! Хятад цустай эрлийз хурлийзууд ингэж л монголын ард түмний сайхан амьдрах боломжийг үгүй хийж хорлосон байгаа юм даа! Энэ л�##�рыг шоронд нь хийж өт хорхойгоор хооллож насаараа нь гянданд хорих хэрэгтэй!

Гайхаал
Гайхаал
2024-05-16 19:07
Reply to  Зочин

За одоо монгол гэх хулгайч нь цэвэр үлдэх аргуу?

Зочин
Зочин
2024-05-16 15:43

Нэг л их үндэсний үйлдвэр гж хуцхийн Удахгүй орос гурил их орж ирнэ. Цагаа тулахлаар үндэсний үйлдвэрлэл гд бга м�##�ууд хямд гурил цуслана даа. Чиний гуанзанд идэж бга хоол чинь одоо бүгд орос гурилаар хийгдэнэ. Гуанзныхан үнэтэй монгол гурил авж хоол хийх үү??? Юмыг бодитоор хар үндэсний үйлдвэрлэгч гуай

Asr
Asr
2024-05-16 16:30

AN hamgiin bohir gemt heregtnuudiin nam

Зочин
Зочин
2024-05-16 16:35

Эцсийн цэг байх ёстой газар нь шорон шүү дээ

Зочин
Зочин
2024-05-16 16:36

Хүн яаж ингэж ичих булчирхайгүй болж рэээв нэг зогсож чхддаг байна аа монгол хүн гэхэд хэцүү2

Содном
Содном
2024-05-16 16:41

Монголын шүүх прокурорын шийдвэр энэ хүнд үйлчилдэггүй юм бна

Зочин
Зочин
2024-05-16 17:15

Eр нь бол бүр эртний л MCS-тэй хамтарч авлига их хуссан нөхөр дөө. Спирт б�##� бурмыг авчихсан. Рио тинтогоос бол ил д �##�д их юм авсан. Том машины дугуйны компани нь одоо ч Оюу толгойн гэрээт

Зочин
Зочин
2024-05-16 19:36

Баярцогт, Хурц, АПУ-гийнхан, Эрдэнэ мэрдэнэтэй АН нам ч дээ.

Зочин эт
Зочин эт
2024-05-16 22:59

Заасс.хувьцаа авч зарахыг энэ нийгэмд зөвшөөрдөг, авгайгийн хамаар�##�тай компани Оюутолгойд гэрээтэй ажил хийж юу нь болохгүй бна.Одоогийн МАН-н луйварчдын хажууд хэрэв буруу гэвэл шүлс шиг л юм байна.

бид мартахгүй
бид мартахгүй
2024-05-17 07:05

Сайханбилиг, баярцогт нарыг монголчууд мартах ёсгүй. ЭНЭ хоёр луйварчин эх орныхоо эрх ашигт нийцэхгүй гэрээг хийсэн. Мэдээж АВЛИГАЧИН шүүгч нар Баярцогтыг ялаас мулт�##�сан. БИД АВЛИГАЧИН гэж хичнээн орилсон ч АВЛИГАЧИН шүүгч нарыг �######�уулж чадахгүй байгаа. ТӨРийн гурван өндөрлөг хөдөлвөл авлигачин шүүгч нарыг �######�уулах боломж бий.

звезда
звезда
2024-05-17 08:43

баярцогт нарантуяа мэтийн хог шааруудыг нийгмээс тусгаарлаж яллах ёстой гэхдээ гэнэт баяжв�##� аминд цөвтэй дөө амиараа төлнө

Зочин
Зочин
2024-05-17 09:06

Дээд шүүхийн шүүгчдийг АТГ ш�##�га

Зочин
Зочин
2024-05-17 09:56

Oyu tolgoitoi geree hiisen neg bish nejgeed companiudiin huwitsaa ezebshigch yawj baisan hun edii zergiin mungu huraalgui yahawdee

Зочин
Зочин
2024-05-17 10:34

Шун�##� гэж хүнийг ийм танигдахааргүй болгох юмдаа харамс�##�тай юм

Зочин
Зочин
2024-05-18 07:32

Ийм хүн одоо төр барих гээд улайран дайрч байх юм

Минжмаа
Минжмаа
2024-05-18 18:40

Одоо зүгээр л зайгаа тавиад �######�аад өгч болохгүй байгаа юм уу ичэх булчирхай байхгүй ширэн нүүртэй амьтан бэ бүхэл бүтэн 3 шатны шүүхээс ял авчихаад тэрнийгээ хонгилийн шүүгчидээрээ хүчингүй бологчихоод одоо бас их хур�##�д нэр дэвшинэ гээд явж байдаг

зочин
зочин
2024-05-20 22:51

энэ хүн яаж монголчуудын нүүрииг харж монголд хмьдардаг байнаа ёстой л ичих булчирхаа �##�гаа бас сонгуулд нэр дэвшинэ гэнээ ичиж үхдэггүйээ

Холбоотой мэдээ

Back to top button