Дата: Нийслэлийн цагдаагийн удирдах газар 8 тэрбумаар автомашин авна

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас их хэмжээний мөнгөн дүн бүхий тендер зарласан байна. Тодруулбал, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Цагдаагийн удирдах газар автомашин худалдан авахаар тендер зарлажээ.
Тус газар нийт найман тэрбум төгрөгөөр автомашин худалдан авах юм. Гэвч энэхүү тендертэй холбоотой хэд хэдэн анхаарал татаж байгаа асуудал байна. Одоогийн байдлаар www.tender.gov.mn-ээс тус тендерийн баримт бичиггүй. Өөрөөр хэлбэл дээрх хөрөнгөөр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий ямар автомашин хичнээн ширхэгийг худалдан авах эсэх талаар мэдээлэл тодорхойгүй байна.
Анхаарал татаж байгаа өөр нэг асуудал нь тус худалдан авалт Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 2023 оны худалдан авалтын төлөвлөгөөнд багтаагүй байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.