Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден, Трамп хоёр зургаа болон есдүгээр сард мэтгэлцэнэ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арван нэгдүгээр сард явагдана. Тус сонгуульд 2020 оны санал хураалт шиг Ардчилсан намаас Жо Байден, Бүгд найрамдах намаас Дональд Трамп өрсөлдөх нь тодорхой болсон юм.

Тэгвэл тэд зургаадугаар сарын 27, есдүгээр сарын 10-ны өдөр мэтгэлцэхээр тохиролцжээ.

Трамп өөрийн сошиал хуудас дээрээ Байденыг хамгийн муу мэтгэлцэгч хэмээж “Би зургаа болон есдүгээр сард товлосон өдрүүдэд худалч Жотой мэтгэлцэхэд бэлэн” гэж бичсэн байна.

“CNN” агентлаг анхны мэтгэлцээнийг зохион байгуулах юм. Тус агентлаг мэдээлэхдээ мэтгэлцээнийг Жоржиа мужийн Атланта хотод үзэгчгүйгээр зохион байгуулна гэж мэдэгджээ.

Жоржиа нь арван нэгдүгээр сард болох сонгуулийн хамгийн өрсөлдөөнтэй, савлагааны мужуудын нэг юм. Хоёр дахь мэтгэлцээнийг “ABC” агентлаг зохион байгуулна.

2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсон мэтгэлцээн цар тахлын улмаас тасалдаж байсан юм. Ийм учир 1996 оноос хойш анхны удаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хоёрхон удаа л мэтгэлцсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button