УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эвсэж болох бүхэнтэй эвсэж, элдэв тохироонд орогч

М.Энхсайхан Н.Номтойбаяртай түнжин хагарч, Т.Доржхандтай гар барив уу. Тодруулбал, тэрбээр ХҮН намын УИХ-ын 2024 оны сонгуулийн төв штабын Ерөнхий Менежерээр ажиллахаар болсноо зарлав.

Энэ оны нэгдүгээр сард түүнийг ХҮН намд элсэх тухай хувилбар яригдаж байлаа. Зөвхөн өөрөө элсэх бус өөрийн үүсгэн байгуулсан МҮАН-ыг ХҮН намд нэгтгэж буюу эвсэл байгуулах сонирхолтой байв. Гэвч Т.Доржандын ХҮН нам УИХ-ын 2024 оны сонгуульд дангаар оролцох сонирхолтой байснаас энэ асуудал тэгсгээд намжсан. Удалгүй МНН-тай нэгдэж, "Үндэсний Эвсэл"-ийг байгуулан тэргүүнээр нь Н.Номтойбаярыг сонгосон улс төрийн нүүдэл хийсэн юм.

МНН-ын дарга О.Бум-Ялагчтай нэгдэж "Үндэсний эвсэл"-ийг байгуулахад ч М.Энхсайхан тодорхой үүрэг гүйцэтгэж, нөлөөлсөн. Үе, үеийн сонгуулиар эвсэж болох бүхэнтэй эвсэж, элдэв тохироонд орсоор ирсэн М.Энхсайханы сийрэг тархийг сонгуулийн маневарт ашиглах гэсэн тактик ч харагдаж байв. Эл нэгдлийн гол тоглогч нь Н.Номтойбаяр болж хувирсан.

Ногоон нам, МҮАН эвсэл сонгуулийн ялалтад айхтар эффект АН, МАН-д өгч чадахгүй ч үүсэн байгуулагдсан дарааллаараа саналын хуудсын гуравдугаарт бичигдэх давуу талтай. Тэд энэ байдлаараа ХҮН намын сонгуульд үзүүлэх жингээс давах төлөвтэй байгаа билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тун
Тун
5 сар 16, 2024 12:02

Энэ сонгуульд ХҮН нам илүү их жин дарна.М.Энхсайхан бол сайн менежер.

Зочин
Зочин
5 сар 16, 2024 18:48

Энэ нэг юмыг сийрэг тархи мархи хөөргөдөг юм. Олигтой юм хийж тэгтлээ сүрхий байсаныг нь мэдэхгүй л юм байна

Зочин
Зочин
5 сар 16, 2024 20:55

М. ЭНХСАЙХАН МУНДАГ ШҮҮ

Зочин
Зочин
5 сар 17, 2024 06:44

Хужаа

Enebish.
Enebish.
5 сар 17, 2024 10:31

Сан�##�ын хуудсанд нэр дэвшигчийг байрлуулахдаа тухайн намын
Улсын бүртгэлд бүртгүүлсэн дара�##�лаар байрлуулна гэдгийг болих хэрэгтэй санагддаг.
-Бичиг үсэгт тайлагдаагүй үсэглэж уншихаасаа санаа нь зовоод эхний хэдээ л дугуйлж харагддаг.
Монгол ардын нам Дээд шүүхэд хэзээ бүртгүүлсэн юм бол.
Энэ нам Монгол ардын хувьсг�##�т нам биш саяхны АРДЫН НАМ санагддаг.

Зочин
Зочин
5 сар 18, 2024 13:30

Энэ этгээд ХУД-ээс сонгогдоод сонгогч ард иргэд тэйгээ нэг ч удаа уулзаагүйгээр үл барам тойрогтоо хийж бүтээсэн юм юу ч байхгүй.Биднийг үл тоож хий хоосон попорхоос цаашгүй хамгийн хулх худ�##�ч хүнээр тодорсон .Одоо хотоо хөлдөөж.нэрээ гутааж.нүүрээ хийх газаргүй сандарч байна.Ийм хүнийг сонговол бас л хэцүү байд�##�д орно доо. Үнэн худлыг сайн ш�##�гаарай.

Зочин
Зочин
5 сар 20, 2024 15:16

Доржхандтай эвсвэл бас л сайн урвагч байж таарна.Урвагч.зуларагч нарыгсонгох хүн олдохгүй байх аа.

Холбоотой мэдээ

Back to top button