Японы эдийн засаг 2024 оны эхний улиралд ширгэлээ

Энэ оны эхний улиралд Японд хэрэглээ болон гадаад эрэлт буурсны улмаас ширгэсэн байна. ДНБ ийнхүү багассан нь бодлогын хүүгээ нэмэхийг зорьж буй тус улсын төв банкны хувьд шинэ сорилт боллоо.
Өнөө өглөө /2024.05.15/ тус улсын засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргасан ДНБ-ий урьдчилсан мэдээллээр бол энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад эдийн засаг 2 хувиар буурсан байна.
Энэ нь таамаглалаас илүү буурсан үзүүлэлт байв. Тодруулбал “Reuters” агентлагийн санал асуулга явсан эдийн засагчид Японы ДНБ 2024 оны эхний улиралд 1.5 хувь ширгэнэ гэж тооцоолсон юм.
Харин өмнөх улиралтай харьцуулахад ДНБ 0.5 хувиар буурчээ. Эдийн засагчид улирал хоорондын бууралт 0.4 хувь болно хэмээн тооцоолж байсан аж.
“SMBC Nikko Securities” фирмийн ахлах зах зээлийн эдийн засагч Ёошимаса Маруяама “Японы эдийн засаг эхний улиралд шалдаа уналаа. Хэрэглээ тодорхойгүй байгаа цалин нэмэгдсэний ачаар эдийн засаг энэ улирал сэргэх нь гарцаагүй” хэмээжээ.
Хувийн эрэлтийн гол хөдөлгөгч хүчийг илэрхийлдэг хөрөнгийн зарцуулалт эхний улирал 0.8 хувиар буурсан байна. Гадаад эрэлт буюу экспортоос импортыг хассан үзүүлэлт эхний улирлын ДНБ-ийг 0.3 хувиар бууруулсан юм.
Японы бодлого боловсруулагчид зургаадугаар сараас эхлэх цалингийн нэмэгдэл, орлогын албан татварын бууралт нь хэрэглээг нэмэгдүүлэхэд тусална гэж найдаж байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.