БНСУ-д юу ч хийхгүйгээр сууж өрсөлддөг тэмцээн зохион байгуулжээ

БНСУ-ын нийслэл Сөүлд 100 гаруй хүн йогийн гудас дээр юу ч хийхгүйгээр сууж өрсөлдсөн байна.
Өнгөрсөн ням гарагт /2024.05.12/ зохион байгуулагдсан “Space-out” нэртэй арга хэмжээ нь хэн нь 90 минутын турш утсаа шалгахгүй, бусадтай ярихгүй, зүүрмэглэхгүйгээр юу ч хийхгүй хамгийн сайн сууж чадахаа үзэж өрсөлджээ.
Оролцогчдын зүрхний цохилтыг тогтмол хянаж, тэднийг үзэж буй хүмүүс хамгийн дуртай 10 өрсөлдөгчөө сонгосон байна. Тэдгээр 10 өрсөлдөгчдөөс хамгийн тогтвортой зүрхний цохилттой нь ялагч болно.
Сөүлийн захиргаанаас явуулсан тус тэмцээнд 4 мянга гаруй хүн бүртгүүлжээ. Тэднээс 117 хүн сонгогдож тэмцээнд өрсөлдсөнa юм.
Тэмцээнд оролцсон хүмүүс дунд олимпын хошой мөнгөн медальт гулгагч Кван Юн Ги байсан юм. Тэрбээр тус тэмцээнд гуравдугаар шатанд шалгарсан байна.
Кван Юн Ги “Би 30 жилийн турш бэлтгэл сургуулилт хийж, олимпод таван удаа өрсөлдсөн болохоор нэг ч удаа олигтой амарч үзээгүй. Энэ газар хэсэг хугацаанд оюун ухаанаа цэгцэлж, амарч болох гэж сонссон” хэмээжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголчууд оролцох юм бол эхний бүх байруудыг авах юм байна,
Шагн�##� нь хир юм бол, дахиад хэзээ болохым бол ?
даан ч мэргэжлийн монголчуудыг оруулахгүй гэх байх