Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

БНХАУ-д үйлдвэрлэлийн гарц нэмэгдсэн ч хэрэглээ, үл хөдлөхийн салбар сул хэвээр байна

Дөрөвдүгээр сард БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц тооцооллоос давсан үр дүн үзүүлсэн ч хэрэглээ болон үл хөдлөхийн салбар сул хэвээр байна.

Тодруулбал баасан гарагт /2024.05.17/ тус улсын Үндэсний статистикийн товчоо (NBS) гаргасан тоо баримтаас харвал дөрөвдүгээр сард үйлдвэрлэлийн гарц өмнөх үеийн мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар өсжээ.

“Reuters” агентлагийн санал асуулга явуулсан эдийн засагчид 5.5 хувиар өснө гэж тооцоолж байсан юм. Гадаадын эрэлт нэмэгдсэн учир  тооцооллоос үйлдвэрлэлийн гарц өндөр үр дүн үзүүлэхэд тусалсан байна.

Үйлдвэрлэлийн гарц нэмэгдсэн ч хэрэглээний хэмжүүр болдог жижиглэнгийн борлуулалт дөрөвдүгээр сард 2.3 хувиар л өссөн юм. Энэ нь 2022 оны 12-р сараас хойш үзэгдсэн хамгийн сул өсөлт байв.

Гуравдугаар сард жижиглэнгийн борлуулалт 3.1 хувиар өссөн. “Reuters” агентлагийн санал асуулга явуулсан эдийн засагчид дөрөвдүгээр сард энэ үзүүлэлт 3.8 хувь байна гэж таамагласан юм.

“Pinpoint Asset Management” фирмийн ахлах эдийн засагч Живэй Жан “Үйлдвэрлэлийн салбар хүчирхэг байгаа нь гадаад эрэлтээс хамааралтай. Экспортын хэмжээ өссөнөөс харахад энэ нь илт байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэ болон борлуулалт улам буурчээ” гэсэн байна.

БНХАУ-ын экспорт, импортын хэмжээ гуравдугаар сард буурсан ч дөрөвдүгээр сард эргэн өсжээ.

Тус улсын эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг үл хөдлөх өмчийн салбар хэцүүхэн нөхцөл байдалд орсон байгаа. Ийм учраас үл хөдлөхийн салбарыг дэмжих бодлого баримталж буй.

Гэвч дөрөвдүгээр сард шинэ орон сууцны үнэ өнгөрсөн есөн жилийн хугацаанд хамгийн хурдацтай унажээ. Мөн үл хөдлөх хөрөнгөд хийх хөрөнгө оруулалт нэгээс дөрөвдүгээр сард өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 9.8 хувиар буурсан байна.

Эдийн засгийн холимог тоо баримт нь дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засаг сэргэлт жигд бус байгааг харууллаа. Ийм учраас бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button