Улс төрийн мэдээ

Сонгуулийн хууль: Санал авах өдөр ажилтнууддаа чөлөө олгохгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ

УИХ-ын 126 гишүүнийг сонгох санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт явагдана.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66.16-д зааснаар санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжийг нь хангах үүрэгтэй гэж заасан байна.

66.16.Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

Харин энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.31 дэх хэсэгт "Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор бүрэн хангах үүргээ биелүүлээгүй бол хүнийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн хуулийн заалттай. Энэ нь зөрчлийн тухай хуулиар иргэнийг 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгждэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 18, 2024 17:10

Сонгуулиа үнэн шудрага явуулахгүй бол хариуцлага хүлээлгэнэ

Холбоотой мэдээ

Back to top button