Нийгмийн

Номын баяр өнөөдөр эхэлнэ

Үндэсний номын баярын 35 дахь удаагийн нээлт өнөөдөр /2024.05.18/ болж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 18-20-нд болох юм. Номын баярын арга хэмжээг 240 мянга гаруй хүн үзэж сонирхдог.

Өргөн цар хүрээтэй болдог номын баярын энэ хаврын арга хэмжээ илүү олон сонирхолтой хөтөлбөрийг багтаажээ.

Өнөөдөр төв талбайд номын үзэсгэлэн худалдаанаас гадна сонирхолтой хөгжөөнт тоглоом, асуулт хариултын тэмцээн зэрэг олон арга хэмжээ болох аж.

Энэ удаагийн номын баярт олон улсын нэр хүндтэй хоёр агентлагийн төлөөлөгчид “Номын соёлт ертөнц” ТББ-ын урилгаар хүрэлцэн ирж баярын үеэр Монголын хэвлэлийн компаниудтай биечлэн уулзах юм. Andrew Nurenberg Associates болон Introtema компаниудын төлөөлөгчид “Номын соёлт ертөнц” ТББ-аас гаргасан Нөхөрлөлийн хөтөлбөрийн хүрээнд бүрэн тэтгэлэг аван хүрэлцэн ирсэн. Нөхөрлөлийн хөтөлбөр бол олон улсын хэвлэлийн газрууд болон зуучлагч агентлагуудтай Монголын хэвлэн нийтлэгчдийг холбож, Монголын номын зах зээлийг дэлхий дахинд таниулах, гадаадын номын үзэсгэлэн яармагт оролцохгүйгээр номын зохиогчийн эрх авах, монгол зохиолчид өөрсдийн бүтээлийг гадаадын хэвлэлийн газруудад санал болгох боломжийг бүрдүүлэх зорилготой юм. 

Мөн Казахстаны Steppe & World компанийн төлөөлөгчид олон төрлийн хүүхдийн номыг хэвлэлийн компаниудад санал болгохоор хүрэлцэн иржээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button