УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Ногоон автобус”-ны хэргийн урьдчилан хэлэлцүүлэг VI сарын 17-ныг хүртэл хойшиллоо

НЭМЭЛТ: 13.30 цаг

“Ногоон автобус”-ны хэргийн урьдчилан хэлэлцүүлэг ирэх сарын 17-ны өдөр хүртэл хойшиллоо. Тодруулбал, яллагдагч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу ийнхүү хойшилсон байна.


ЭХЛЭЛ: 09.50 цаг

"Ногоон автобус"-ны 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой "Тэнүүн огоо" ХХК-ийн А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөвдүгээр сарын 24-нд товлогдоод байв.

Гэвч яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурал тавдугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшилсон. Энэ дагуу өнөөдөр болох гэж байна.

Прокуророос “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх уг хэрэгт:

  • Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
  • 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/,
  • 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн зэрэг нийт 24 хүн холбогдоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button