Гадаад мэдээДЭЛХИЙ

Бразилд үерийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 155 хүржээ

Бразилын өмнөд бүсэд оршдог Рио Гранде ду Сул мужид гурван долоо хоногийн өмнө их хэмжээний бороо орж, хүчтэй үерлэсэн.

Тус гамшгийн улмаас 155 хүн амь үрэгдэж, 540 мянга гаруй хүн нүүн суурьшсан байна. Мэргэжилтнүүд усны түвшин буурахад дор хаяж хоёр долоо хоног шаардлагатайг анхааруулжээ.

Үерт орон байр нь автсан хүмүүс маш олон байгаа тул тус мужийн захиргаа майхан ашиглан түр хугацааны дөрвөн хот байгуулах болсон байна.

Рио Гранде ду Сул мужийн захирагч Эдуардо Лейте сэргээн босгох зардал түүний анх тооцоолж байсан 19 тэрбум реалаас (3.7 тэрбум ам.доллар) өндөр болно гэж баасан гарагт /2024.05.17/ хэлжээ.

Тус мужийн томоохон долоон голын тавынх нь усны түвшин аюулын хэмжээнээс дээш хэвээр байгаа юм.

Мужийн нийслэл Порто Алегре гэх мэт хэд хэдэн хот усанд автсан хэвээр байна. Тодруулбал Порто Алегре хотын 96 хорооллын 46 нь усанд автсан нөхцөлд байгаа аж.

Рио Гранде ду Сул мужийн Холбооны Их Сургуулийн Гидравлик Судалгааны Хүрээлэнгийн (IPH) профессор Андерсон Рухоф “Орсон бороо уур амьсгалын хямралын шинж чанарыг агуулсан байлаа. Маш хүчтэй, богино хугацаанд их хэмжээний бороо орсон” хэмээжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button