Нийгэм мэдээ

О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг прокурорт буцаалаа

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч О.Мөнхжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  • 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/,
  • 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Мөнгө угаах/,18.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/

Яллагдагч Б.Гантигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  • 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/
  • 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Мөнгө угаах/,18.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/

гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн прокурорт буцааж шийдвэрлэлээ хэмээн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яана гэсэн үг вэ тайлбар?

Цогяг
Цогяг

Манай шүүгч прокурор ганц сурсан юм аа хийж байна одоо хилийн хориг тавина 100 нэгжээр торгоно тэгээд цагаатгана

Зочин
Зочин
Reply to  Цогяг

Тэгвэл маш зөв. Тэрний оронд УИХулгайчдаа илчиж ялыг нь өгөхийг шаард

Холбоотой мэдээ

Back to top button