Улс төрийн мэдээ
98 гэрч дуудсан ногоон автобусны сонсгол өнөөдөр, маргааш болно

Өнөөдөр болон маргааш "Ногоон автобусны" гэх хэргийн хүрээн дэх нотлон баримтыг шинжлэн судлах сонсгол болно.
УИХ-аас байгуулсан холбогдох Түр хороо өнгөрсөн долоо хоногт товыг тогтоосон. Сонсголд 98 орчим гэрч дуудна гэдгийг мэдээлэв. Үүнд Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар нар багтаж буй.
Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалах бөгөөд, өнгөрсөн хугацаанд Түр хорооны хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон тул энэ хавар багтаж, сонсгол болох эсэх нь эргэлзээ дагуулж эхлээд байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.