Улс төрийн мэдээ
Ногоон Автобусны сонсголд гэрчээр дуудагдсан Д.Сумъяабазар ирээгүй байна

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 2023 оны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) эхэллээ.
Сонсголын эхэнд автобус худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан шалтгаан, үндэслэл сэдвийн хүрээнд сайд асан Ж.Сүхбаатар, хотын дарга асан Д.Сумъяабазар нарын 14 гэрчийг дуудсан байна.
Тэднээс эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүн ирээгүй, оролцохоо мэдэгдсэн ч ирээгүй 4 хүн байна. Хотын дарга асан Д.Сумъяабазар оролцохоо мэдэгдсэн ч одоогоор ирээгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.