Н.Ганибал: Ногоон автобус худалдан авах үйл ажиллагаа төрийн нууцын тухай хуульд нийцэхгүй байна

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 2023 оны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) эхэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Н.Ганилбал тагнууллын байгууллага болон Сангийн яамны төлөөллүүдэд хандаж дараах асуултад хариу авахыг хүслээ.
Н.Г: Тэрбээр, "Сая талууд маргалдаж л байна. Яагаад ойлголцлынхоо асуудлыг зөвхөн нэг талдаа биш, өөрсдийгөө хамгаалах биш “Ийм учраас ингээд яваад байгаа юм” гэж нэг ч төрийн байгууллага хэлэхгүй байна. Энэ нь өөрөө асуудал үүсгээд байна.
Тагнуулын байгууллага өнөөдөр нууцад оруулдаг ямар эрхзүйн чадамжтай байгаа юм бэ. Бичиг хийж өгдөг байгуулага чинь юм уу. Эсвэл засгийн газраар та бүхэн нууцад оруулах тэр жагсаалтыг оруулаад, журмыг нь батлуулаад, энэ журмыг мөрдүүлдэг байгууллага юм уу. Үүнийгээ тодорхой хэлж өгмөөр байна.
Түүнээс биш нэг худалдан авалт дээр нь нэг бичиг хийж өгдөг. Эсвэл “Яг энэ листэнд байгаа худалдан авалтуудыг бид бүхэн мөн үү биш үү гэдэг” байгууллага юм уу.
Тэгээд бичиг нь бөөрөнхий. Бүх зүйлийг тодорхой болгож өгмөөр байна" гэв.
Төрийн худалдаа авах ажиллагааны газар, хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Сарангоо
Худалдан авах ажиллагаатай холбоотой төрийн болон орон нутгийн өмчийн бараа худалдан авах хуулийн 2005 онд батлагдсан 3.4-т хамаарах нууцын хэсэг асуудлыг тус хуулиар зохицуулаагүй байдаг. Тэгэхээр энэ харилцааг төрийн нууц гэж үзэх эсэх асуудал холбогдох байгууллагуудтай л явах байх.
Мөн худалдан авах ажиллагаатай холбоотой хууль тогтоомж нь сангийн яам буюу төрийн асуудал учраас тус яамнаас дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өгөх байх" хэмээв.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
- Яагаад тагнууллын байгууллага “Бид мэдэхгүй, Сангийн яамнаас тодруул” гэсэн бичиг явуулсан бэ?
- Яагаад энэ асуудлуудыг худалдан авах үйл ажиллагааг тэнд явуулсан юм бэ?
Сангийн яамны төлөөлөл: Сангийн яамны хувьд ямар нэгэн төсөл арга хэмжээг алийг нь төрийн нууцад олгох вэ, алийг нь төрийн нууцад оруулахгүй байх вэ гэдгийг шийддэг субьект биш.
Бид төрийн худалдан авах үйл ажиллагааны хуулийн дагуу зохион байгуулахыг нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн.
Сангийн яамнаас энэ худалдан авах ажиллагааг хуулийн 3.4 заалтад хамруулах боломжгүй гэдгээ бичгээр өгсөн" гэлээ.
Шинжээч: “Төсвийн ерөнхийлөн захирагч Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэхдээ худалдан авах хуулийн 48-р зүйлийн 48.4 дэх хэсэгт заасан “төсвийн ерөнхийлөн захирагч нь улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нэгдсэн төлөвлөгөөг баталж, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.