ОХУ цөмийн зэвсгийн сургуулилтаа эхлүүллээ

ОХУ-ын зэвсэгт хүчин Ерөнхийлөгч Владимир Путиний үүрэг болгосон тактикийн цөмийн зэвсэг харвах сургуулилтын эхний шатыг эхлүүлсэн гэж тус улсын Батлан хамгаалах яам мягмар гарагт /2024.05.21/ мэдэгджээ.
Энэ сарын эхээр Путин барууны орнуудын үзүүлж буй заналхийллийн хариуд тактикийн цөмийн зэвсгийн сургуулилт хийхийг тушаасан юм.
Тактикийн цөмийн зэвсэг нь байлдааны талбарт ашиглаж болдгоороо стратегийн бөмбөгөөс ялгаатай. Харин стратегийн цөмийн зэвсэг гэж бүхэл хотыг газрын хөрснөөс арчиж хаях хүчтэй бөмбөгийг хэлдэг.
Москва энэхүү сургуулилт нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэргүүтэй барууны эрх баригчид ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн “дайтагч мэдэгдэл” гаргасантай холбоотой хэмээжээ.
Хоёрдугаар сард Макрон Украин руу НАТО-гийн цэргүүдийг илгээх гэх мэт ямар ч зүйлийг үгүйсгэхгүй гэж хэлсэн нь дэлхий нийтийг гайхшируулсан юм. Үүний дараа Францын Батлан хамгаалахын сайд барууны цэргүүдийг Украин руу илгээхгүй гэж мэдэгдэл хүртэл гаргасан билээ.
Цөмийн зэвсгийн шинжээчид энэхүү сургуулилт нь барууны орнуудыг Украины дайнд илүү гүнзгий оролцохгүй байхыг анхааруулж буй Путиний дохио гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Адилхан тактикын бөмбөгтэй улсууд мөн их айх байхдаа. Тэнэг согтуу агсам гэдгээрээ л гайхуулах гэж оролдох юм.