Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон тосгон Фүжи уулыг харахаар ирэх жуулчдын тоо ихэссэн тул хаалт тавьжээ

Японы Фүжикавагүчико тосгоны бичлэг, зураг Инстаграм болон бусад сошиал платформууд дээр сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа юм.

Тус тосгонд алдарт Фүжи уул тод харагддаг цэгүүд байдаг аж. Сошиал платформууд дээрх бичлэг, зургуудаас болж тэдгээр цэгүүдэд хэт их жуулчид цугларах болжээ.

Зарим цэгүүдэд жуулчдаас болж таагүй нөхцөл байдал үүсээд байсан юм. Тодруулбал Ибараши шүдний эмнэлэг ажилчид болон үйлчлүүлэгчид жуулчдын дарамтад орсон гэж мэдэгдсэн байна.

Фүжикавагүчико тосгоны Фүжи уул сайн харагддаг цэгүүдийн нэг, зургийн эх сурвалж: Yahoo News

Тус эмнэлэг “Хогоо хаях, хууль бусаар хувийн эзэмшилд нэвтрэх, тамхи татах, хувийн эзэмшлийн байрны дээвэр болон машины зогсоолд хоол идэх гэх мэт хууль бус үйлдлүүд олон дахин гарсан” хэмээжээ.

Энэ мэт зүйлсээс болж Фүжикавагүчико тосгон жуулчид их цуглаж буй газруудад хар торон халхавч тавьсан байна. Тосгоны албаны хүн “CNN” агентлагт хэлэхдээ “Ийм арга хэмжээ авахад хүрсэнд харамсалтай байна” гэсэн юм.

Ийм учраас мягмар гарагаас /2024.05.21/ эхлэн Фүжи уул сайн харагддаг цэгүүдэд 20 метр урт торон халхавч тавьсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button