Гадаад мэдээДЭЛХИЙ

Орос эрдэмтэн эх орноосоо урвасан хэргээр 14 жилийн хорих ял сонслоо

ОХУ-ын дуунаас хурдан пуужин хөгжүүлэхэд тусалсан физикч Анатолий Маслов мягмар гарагт /2024.05.21/ эх орноосоо урвасан гэм буруутай хэмээгдэж 14 жилийн хорих ял сонссон байна.

Сүүлийн үед ОХУ-ын албан тушаалтнууд дуунаас хурдан пуужингийн хөгжүүлэлтэд оролцож буй эрдэмтдийн эсрэг шүүхийн хэрэг үүсгэх болсон.

77 настай Масловын шүүх хурал Санкт-Петербург хотод явагдсан юм. Тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэх байр сууриа хадгалсаар хурал дуусжээ.

Маслов нь Христиановичийн нэрэмжит онолын болон хэрэглээний механикийн хүрээлэнд ажилладаг байсан юм. 2022 оноос хойш тус хүрээлэнгийн гурван эрдэмтэн эх орноосоо урвасан хэргээр баривчлагдаад буй.

Нөгөө хоёр нь болох Александр Шиплюк, Валерий Звегинцев нар шүүх хурлаа хүлээж байгаа.

Хайперсоник гэж нэрлэгдээд буй тус пуужин нь агаарын хамгаалалтын системийг даван гарч, дуунаас 10 дахин хурдтай тэсрэх бөмбөг тээвэрлэх чадвартай орчин үеийн технологи юм.

Эх орноосоо урвасан, тагнуул хийсэн хэргээр буруутгагдсан хүмүүсийг өмгөөлдөг “Первый Отдел нийгэмлэгийн хуульч Евгений Смирнов яллагдсан эрдэмтдийн эсрэг нэг ижил зүйлд буруутгаж байна гэжээ.

Түүний хэлснээр эрдэмтэд олон улсын хурал, судалгаанд оролцохдоо улсын нууцад хамаарах мэдээллийг задруулсан гэж буруутгаад байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-24 10:42

Зэвсгийн хоцрогдсон, туршилт, эрдэмтэд тэй холбоотой юу

Зочинсмх
Зочинсмх
2024-05-26 11:43

Кх кх орост эрдэмтэн байснаас архичин байсан нь дээр

Холбоотой мэдээ

Back to top button