Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д конвиниенс дэлгүүрүүд шөнө нэмэгдэл төлбөр тооцох талаар авч үзэж байжээ

CU конвиниенс дэлгүүр зургаадугаар сарын 4-нөөс эхлэн 01:00-06:00 цагийн хооронд төлбөрт нэмэгдэл 5 хувь тооцох болсноо мэдэгдсэн.

Тус компани энэ нэмэгдэл нь “24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулахад үйлчлүүлэгч болон ажилтнуудын аюулгүй байдлыг хангах харуул хамгаалалт, олон нийтэд 24 цагийн турш нээлттэй үйлчлэх ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээ, ажилтнуудын шөнийн цагийн нэмэгдэл цалин зэрэг зардлуудад зарцуулагдана” гэж тайлбарласан юм.

CU конвениенс нь Монголоос гадна БНСУ, Казахстан, Малайз зэрэг улсуудад 17 мянга гаруй салбартай.

БНСУ-д конвениенс дэлгүүрийг франчайз байдлаар ажиллуулдаг хүмүүс дунд шөнө төлбөрийн нэмэгдэл авах талаар яригдаж байсан юм. Франчайз гэдэг нь хувь хүн эсвэл байгууллага өөр нэгэн брэндийн нэрээр үйлчилгээ үзүүлэхийг хэлдэг билээ.

Тодруулбал 2022 оны зун Үндэсний конвиниенс дэлгүүрийн франчайзын холбоо шөнө дундаас 06:00 цагийн хооронд бүх бараанд 5 хувийн нэмэгдэл тооцох санал гаргажээ.

Тус холбоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан ийм арга хэмжээ авахыг санал болгосон юм. Мөн 2023 оны зун Өмнөд Солонгост хөлсний доод хэмжээг нэмсний дараа хөдөлмөрийн зардал нэмэгдэж байна хэмээн конвиниенс дэлгүүр ажиллуулдаг хүмүүс шөнийн нэмэгдэл төлбөр нэвтрүүлэхийг дахин сөхсөн байна.

Эх сурвалж: Korea Herald, kyeonggi.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button