Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ Тайванийг “шийтгэх” цэргийн сургуулилт хийж эхэллээ

Даваа гарагт /2024.05.20/ Тайванийн шинэ Ерөнхийлөгч Лай Чинтэ албан тушаалаа хүлээн авч, тангаргаа өргөсөн. Уг явдал БНХАУ-ын дүргүйцлийг хүргэсэн тул Лай Чинтэд баяр хүргэсэн улсуудыг шүүмжилсэн юм.

Тэгвэл БНХАУ өнөө өглөө /2024.05.23/ Тайваний эргэн тойронд “салан тусгаарлах үйл”-үүдийг “шийтгэх” цэргийн сургуулилт эхлүүлж, байлдааны онгоцнуудаа дайралт хийж буйг дүрслэн харуулжээ.

Лай Чинтэ даваа гарагт /2024.05.20/ тангараг өргөснийхөө дараа БНХАУ-ыг улс төр, зэвсэгт хүчний сүрдүүлгээ зогсоож, Тайванийн хоолой болон бүс нутагт аюулгүй байдлыг хадгалахын тулд хамтран ажиллахыг уриалсан юм.

Харин үүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Лай Чинтэг “гутамшигтай” хэмээн шүүмжилжээ.

Өнөө өглөө эхэлсэн цэргийн сургуулилт хоёр өдөр үргэлжилнэ. БНХАУ-ын газрын, тэнгисийн, нисэх болон пуужингийн хүчин хамтран Тайванийн хойд, өмнөд, зүүн хэсэгт сургуулилт хийж байгаа аж.

Сургуулилтын нэр нь “Холбогдсон-илд 2024A” байгаа нь шинжээчдийн анхаарлыг татжээ. Өмнө нь БНХАУ “Холбогдсон-илд” нэртэй цэргийн сургуулилт 2024 оны дөрөвдүгээр сард явуулж байсан.

Энэ удаа “A” гэх тодотголтой явуулж байгаа учир дараа дараагийн сургуулилт төлөвлөсөн байж магадгүй юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button