Нийгэм мэдээ

Румынд дасгал хийгээд автобусны тасалбар үнэгүй авдаг байжээ

Румыны Клуж-Напока хотод 2021 онд дасгал хийгээд автобусны тасалбар үнэгүй авдаг төсөл хэрэгжиж байжээ. 

Тодруулбал, гурван жилийн өмнө тус хотын спортын наадмын үеэр “Меморандумуй суд” автобусны буудалд “Squat” хийхэд тоолдог төхөөрөмж байршуулсан байна. Ийнхүү 20 удаагийн “Squat” хийсний дараа автобусны тасалбараа үнэгүй авдаг байжээ. 

Тус төхөөрөмжийг байрлуулсны дараах хоёр долоо хоногт 14,500 автобусны тасалбар гаргажээ. Мөн тухайн хотод автобусны тасалбарын үнэ 2.5 рон /₮1835/-ы үнэтэй байжээ.


Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button