Илон Маск: Хиймэл оюун ухаан бүх ажлыг орлоно

“Tesla” компанийн захирал Илон Маск хиймэл оюун ухаан бүх ажлыг орлоно, гэхдээ энэ нь заавал муу үр дүнд хүргэнэ гэсэн үг биш хэмээжээ.
Маск “OpenAI” компанийн анхны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд байсан юм. Гэвч тэр 2018 онд ТУЗ-ийн зөвлөлөөс гарсан. Тус компани ChatGPT нэртэй асуултад хүн шиг хариулж чаддаг хиймэл оюун ухаан бүхий чатбот танилцуулсан байдаг.
ChatGPT нь танилцуулагдсан даруйдаа маш их хэрэглэгч татаж, TikTok болон Instagram-аас хурдан 100 сая хэрэглэгчтэй болсон гэх тооцоо бий.
Тэгвэл хиймэл оюун ухаанд сонирхолтой Маск пүрэв гарагт /2024.05.23/ нэгэн технологийн чуулганы үеэр “Бид ажилгүй л үлдэх байх” гэжээ.
Тэрбээр “VivaTech 2024” нэртэй Парист болсон хиймэл оюун ухааны тухай чуулганы үеэр цахимаар үг хэлэхдээ ирээдүйд заавал ажил хийх шаардлагагүй ирээдүй байж болох талаар ярьсан юм.
Маск “Хэрвээ хобби шиг ажил хийхийг хүсэж байвал, тэр ажлаа хийнэ. Гэхдээ бусад тохиолдолд хиймэл оюун ухаан болон роботууд таныг хүссэн бараагаар хангаж, үйлчилгээ үзүүлнэ” хэмээжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.