УЛС ТӨР

СЕХ: АН гурван тогтоол ирүүлсэн

Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээн авлаа.

Ажлын хэсэгт 19 нам, 2 эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлэв.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам нэр дэвшигчдийн баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, Ардчилал шинэчлэлийн нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 45 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ ирүүллээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор буюу 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана” гэв.

Харин Ардчилсан намын тухайд

“Хуульд зааснаас өөрөөр нэр дэвших хугацааг тогтоож болохгүй. Ардчилсан намын тогтоолд 126 нэр дэвшигчийн мэдээллийг ирүүлсэн. Дахин хоёр тогтоол ирсэн. Үүнийг тодруулна. Нэр дэвшигчээр бүртгэхээс өмнө тухайн хүн татгалзаж болно. Харин бүртгэснээс хойш татгалзаж болохгүй. Нас барсан эсвэл шүүхээр ял шийтгэл хүлээсэн тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэх боломжтой” гэлээ.

Мөн “Бие даагчдын тухайд нийт 47 хүн материалаа ирүүлсэн. 801 дэмжигчийн гар үсгийг цуглуулсан байх ёстой. Тойрог тус бүрээр нь нэр дэвшигчдийн мэдээллийг хэлэхэд арай эрт байна. Бүртгэсний дараа мэдээлэл өгнө.

Саналын хуудас, бүхээгт, санал байран дээр зааварчилгаа бий. Мандатын тоотой тэнцүү саналыг өгнө. Илүү бөглөвөл хүчингүйд тооцно. Ингэсэн тохиолдолд дахин нэг удаа саналын хуудсыг авч бөглөнө.

Ардчилсан намаас 32 дугаар тогтоолд техникийн алдаа гарсан учир залруулъя гэсэн” гэв.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-26 14:56

ЛАЛАРУУДЫГ БҮГДИЙГ НЬ ХАС МАНАЙ АГАА ОЮУНАА АЗАРГАЛНА ЗА БИТГИЙ ГОРЬД ТААНУУД ТАНАЙХААС НЭР ДЭВШИЖ ЖАГСААЛТАНД ОРСОН ЦЭНГҮҮН БЫСДА ЧИНЬ КОВИДООР ДЭЛХИЙГ ХАМАРСАН АЙМШИГТ ӨВЧНӨӨР МОНГОЛЧУУДАА ШУЛЖ ВАКЦИНЫ СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ БАЯЖСАН ГИЧИЙ БИТГИЙ ХУЦ ТА НАР ЭНЭ ЛУЙВАРЧИН ТӨРД ГАРЖ ЯАХ ГЭЖААГААН 20 САЯАА 200 ТЭРБУМ БОЛГОХ ГЭЖИЙШТ

Зочин
Зочин
2024-05-27 07:34

Хоорондоо учраа олохгүй aлaлцаж байгаа АН-ыг сонгуульд оруулахгүй байх хэрэгтэй. Цаана нь 36 нам эвсэл, бие даагчид гээд хангaлттай нэр олон нэр дэвшигчид байна. Сонгуулийн хороо хуулиа хатуу баримтлах ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button