Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский энх тайвны чуулганд дэлхийн удирдагчдыг оролцохыг уриалав

Зургаадугаар сарын 15-нд Швейцар улсад Украины энх тайвны чуулган болох юм. Тус чуулганд 50 гаруй улс оролцоно гэж Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхерд энэ сарын дундуур мэдэгдсэн.

Харин ОХУ-аас ямар нэгэн төлөөлөл оролцохгүй. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ням гарагт /2024.05.26/ тус чуулганд дэлхийн удирдагчдыг оролцохыг уриалсан бичлэг цацсан байна.

Тэрбээр ОХУ-ы агаарын цохилтод өртсөн Харьков хотод дэлгүүрийн урд зогсож “Түр зуур гал зогсоох бус жинхэнэ энх тайвныг бий болгоход манлайллаа үзүүлээч” гэж хэлжээ.

Түүний зогсож буй газарт бямба гарагт /2024.05.25/ Оросууд агаарын цохилт өгсний улмаас 16 хүн амь үрэгдсэн юм.

Зеленский тус уулзалтад оролцохыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нараас онцгойлон уриалжээ.

Гэвч энх тайвны чуулган болох өдрүүдэд Байден сонгуулийн кампанит ажилдаа хандив цуглуулах аянд оролцох товтой байна. Ийм учраас Байден тус уулзалтад оролцохгүй байх магадлал өндөр байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 27, 2024 17:19

Энэ одоо дэлхийн энхтайвны чуулганы удирдагч уу

Холбоотой мэдээ

Back to top button