СПОРТ

МУГТ М.Анхцэцэгийн олимпын эрх албан ёсоор баталгаажлаа

Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг эцсийн байдлаар албан ёсоор зарлалаа.

Манай улсаас 81 кг-ын жинд дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг “Парис-2024” зуны Олимпын XXXIII  наадамд өрсөлдөхөөр болов. Түүний эрхийг энэ сарын 31-нд Үндэсний олимпын хороо баталгаажуулах журамтай юм.

Хүндийг өргөлтийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр ердөө тав таван жинд туйванчид өрсөлдөх бөгөөд жин тус бүрд 2022-2024 онд тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын тэмцээнүүдэд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчид олимпын эрх олгосон юм.

М.Анхцэцэгийн өрсөлдөх 81 кг-ын жинд Эквадор, Египет, Норвеги, Австрали, БНСУ, Куба, Бразил, Доминикан, Узбекстан гэсэн орны тамирчид Парисын олимпод өрсөлдөх эрхээ авлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button