Олимпод өрсөлдөх тамирчид #5: Гурав дахь удаагаа олимпод оролцох гэж буй “Алтан охин” М.Анхцэцэг

“Парис-2024” зуны 33 дахь удаагийн зуны олимпын наадам үргэлжилж байна. Тун удахгүй буюу наймдугаар сарын 10-нд хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд МУГТ М.Анхцэцэг хүчээ үзэх гэж буй.
“Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпод монгол тамирчид байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр амжилттай оролцож байгаа билээ.
Бид олимпын наадамд оролцох гэж буй тамирчдын дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар хүргэж байсан. Энэ удаад хүндийг өргөлтийн төрөлд орж буй Монгол Улсын гавьяат тамирчин, хүндийг өргөлтийн Дэлхийн аварга М.Анхцэцэгийг онцолж байна.
1. Хүндийн өргөлтийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ М.Анхцэцэг Улаанбаатар хотын уугуул.
2.М.Анхцэцэг 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн бөгөөд аав ээж нь спортоор хичээллүүлэх дургүй байсан.
3.Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ы өдөр Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичиж байлаа. М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн тэрхүү өдрийг “Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ.
4.М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм.
5.Түүний аав Т.Мөнжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар" спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн, цэргийн хүн.
М.Анхцэцэг “Парис-2024” зуны Олимпын наадмын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд болзол хангасан.
Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг урьдчилсан байдлаар зарлахад манай тамирчин М.Анхцэцэг багтсан юм.
М.Анхцэцэг гурав дахь олимпдоо оролцох гэж байна. Өдгөө 26 настай Анхаа маань анх "Рио-2016" олимпийн наадамд шагналт наймдугаар байр эзэлсэн бол "Токио-2020" олимпийн наадамд медалийн үзүүрээс ёстой л атгаад алдаж, дөрөвдүгээр байрт орсон байдаг.
Түүнд олимпын медалиас бусад бүх медаль бий. Одоо зөвхөн олимп л үлдээд буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Охин минь олимпийн мед�##�ь авна шүү! Амжилт хүсье!
үнэхээрийн гайх�##�тай тамирчин �##�тан охин
мед�##�ийн ерөөл байгаа БАЙГАА
ЭНЭ ОХИН БОЛ ЧАДНАА АЛТАН МЕДАЛЬ АВЧИХЖЭЭ ИХ ЗӨВ ҮЗЭЛТЭЙ ХҮҮХЭД ШҮҮ ӨӨР УЛС САНАЛ ТАВИХАД ЭЕЛДГЭЭР ТАТГАЛЗСАН ЭХ ОРОНЧ ҮЗЭЛТЭЙ ТАМИРЧИН АМЖИЛТ АНХАА ЧАМТАЙ ХАМТ НУТГИЙН ЧИНЬ УУЛ УС ХАМТ ЯВАА ШҮҮ ЗОРИГТОЙ БАЙГААРАЙ ЧИ ЧАДНАА
олимпийн мед�##�ь авч байж л �##�тан охин гэгдэх байх даа
Олимпын аварга болоорой.Амжилт хүсье????????????????????????????????
Амжилт хүсье. Чи чаднаа
Амжилт хүсье.хүссэндээ хүрээд ирээрэй.
Мундаг бүсгүй шүү. Олимпийн амжилт ойрхон байгаа шүү. Амжилт хүсье. Чи чаднаа
Алтнн мед�##�ь аваарай. Бурхнаас Алтан охин доо хүч илгээж байна.
олимпийн мед�##� аваагүй хүн яагаад ч �##�тан охин гээд байдаг юм бол маргааш авахаар нь л хэлцгээе