Нийгэм мэдээ

Автобусны бүхээгтээ тамхи татсан жолоочийг ₮25 мянгаар торголоо

Камерын бичлэг болон иргэдээс ирсэн гомдлыг шалгаж, автобусны жолоочид хариуцлага тооцсон байна. Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа бүхээгтээ тамхи татсан жолоочийг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгожээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заасны дагуу дээрх шийтгэлийг оноосон байна.

Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

"Зорчигчдыг картаа уншуулж байгаа эсэхийг тээврийн хэрэгслүүдэд өдөр бүр хянагч гарган ажиллуулж байна. Одоогоор эхний ээлжинд 200-300 автобусыг хянаж эхэлжээ.

Автобусанд бэлэн өмнө өгч зорчсоноор тухайн төлбөр жолоочийн халаанд ордгийг" Автотээврийн албан онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button