Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэгийн ерөнхий сайд: Бурхан намайг илгээсэн

Дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэгт Парламентын доод танхимын сонгууль явагдаж байгаа. Олон зуун сая хүн сонгууль өгөх тул санал хураалтыг долоон шаттай явуулж байгаа юм.

Санал хураалтын долоодугаар шат бямба гарагт /2024.06.01/ явагдана. Энэхүү сонгуулиар Парламентын доод танхим буюу Лоб Сабхагийн 543 гишүүнийг тодорно.

Тус улс 2019 онд доод танхимын сонгуулиа явуулж Бхаратия Жаната нам эвслийн засгийн газар байгуулан, Нарендра Моди дахин ерөнхий сайдын албан тушаалыг хаших болсон юм.

2014 онд Нарендра Моди Энэтхэгийн 14 дэх ерөнхий сайдаар сонгогдон албан үүргээ хүлээж авсан. Одоо арван жилийн дараа тэрбээр дахин ялалт байгуулж, гурав дахь удаагаа ерөнхий сайдын бүрэн эрхээ сунгах төлөвтэй байна.

Тэгвэл Моди санал хураагчдад зориулж Бурхан өөрийг нь илгээсэн гэх шинэ мессежийг өгөх болжээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “NDTV” сувагт ярилцлага өгөхдөө “Бурхан намайг ямар нэгэн зорилгын төлөө илгээсэн гэдэгт би итгэлтэй байна. Тэр зорилго нь бүтэхэд миний ажил дуусна. Ийм учраас би өөрийгөө Бурханд зориулсан” гэсэн юм.

Моди энэ сарын эхээр Ганга мөрний эрэг дээр зогсож байхдаа өөрийнхөө бурханлаг чанарын талаар мөн ярьсан байна.

Тэр “CNN News-18” агентлагт “Ээж минь амьд мэнд байх үед би өөрийгөө биологийн зарчмаар төрсөн гэдэгт итгэдэг байсан. Тэгтэл түүнийг нас барсны дараа амьдралын туршлагаас харахад Бурхан намайг энд илгээсэн гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Модийн Бхаратия Жаната намын эсрэг Энэтхэгийн Үндэсний Хөгжлийн Нэгдсэн Холбоо (INDIA) нэртэй 28 намын нэгдэл өрсөлдөнө. “INDIA”-г сөрөг хүчний гол нам болох Энэтхэгийн Үндэсний Конгресс (INC) ахалж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-29 15:23

Улс төрчид юу ч ярьж магадгүй ээ. Моди бол я�##�тачгүй мундаг байгаа eрөнхий сайд. Зоригтой тооцоотой хийe гэснээ хийдэг хүн харагдаад байгаа

Холбоотой мэдээ

Back to top button