Гадаад мэдээДЭЛХИЙ

Цагаан ордон: ОХУ-д нэмж хориг тавих хэрэгтэй

Цагаан ордны ахлах албан тушаалтан мягмар гарагт /2024.05.28/ ОХУ эдийн засгаа дайнд зориулан өөрчилж байгаа тул барууны орнууд хоригоо өргөтгөх хэрэгтэй гэжээ.

Олон улсын эдийн засгийн хариуцсан үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Далеп Сингх хоригийг өргөтгөж Москватай худалдаа хийдэг гуравдагч этгээдэд хориг тавих гэх мэт арга хэмжээ авах хэрэгтэй хэмээсэн юм.

Сингх АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж буй Хятад-Оросын худалдааг хянахын тулд экспортын хяналт тавих талаар авч үзнэ гэсэн байна.

Мөн Их Долоон орноос тавьсан газрын тосны үнийн хязгаараас зайлсхийхийн тулд ОХУ-ын ашиглаж буй онгоцнуудад цаашид арга хэмжээ авах талаар бодолцоно хэмээсэн юм.

Тэрбээр зургаадугаар сард болох Их Долоон орны удирдагчдын уулзалтаар царцаасан ОХУ-ын 300 тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг Украины тусын тулд ашиглах талаар хэлэлцэнэ гэжээ.

Одоогийн байдлаар Их Долоон орнуудын дунд ОХУ-ын төв банкны 350 тэрбум ам.долларыг бүрэн хурааж авах эсэх дээр тохиролцоонд хүрээгүй байгаа. Тус холбооны зарим улсууд царцаасан хөрөнгийг бүхэлд нь хурааж авах улаан шугамыг давсан үйлдэл болно гэж бодож байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 29, 2024 14:17

Өөрөө өөрийгөө ер өөр сонгоол зүгээр байгаа улс оронд цуст дайн өдөөж г�##�дан шатаагаад л олон мянган орос украйн хүний аминд хүрч байгаа энэ орос өвгөнийг гаагийн шоронд нь барьж өгөөд дуусгах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button