Япон эрдэмтэд дэлхийн анхны модон хиймэл дагуулыг бүтээлээ

Япон эрдэмтэд дэлхийн анхны модон хиймэл дагуул бүтээсэн гэдгээ мягмар гарагт /2024.05.28/ мэдэгдсэн байна.
Тус хиймэл дагуулыг “SpaceX” компанийн пуужингаар АНУ-ын нутаг дэвсгэрээс есдүгээр сард тойрог зам руу хөөргөх төлөвлөгөөтэй байгаа юм.
LingoSat гэж нэрлэгдсэн тэрхүү хиймэл дагуулыг Кёотогийн их сургуулийн эрдэмтэд Сүмитомо ойн аж ахуйн компанитай хамтран дөрвөн жилийн турш хөгжүүлсэн байна.
Модоор хиймэл дагуул хийж байгаа нь өртөг бага мөн хүрээлэн буй орчинд ээлтэй юм. Тойрог замд хиймэл дагуулын хэлтэрхий, сэг байдаг. Энэ нь ашиглалтаас гарсан хиймэл дагуул гэх мэт зүйлсээс үүсдэг.
Эрдэмтдийн хэлснээр эдгээр хэлтэрхий нь дэлхийн агаар мандалд орж ирэхдээ хөнгөн цагааны ислийн тоосонцор болж, уур амьсгал болон харилцаа холбоонд сөргөөр нөлөөлж болдог аж.
Харин модоор хийсэн хиймэл дагуул нь ашиглалтын хугацаа дуусах үед агаар мандалд орж ирэхдээ шатаж, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө нь металл хиймэл дагуултай харьцуулахад дээр юм.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shal demii yum hiij baih yum