Чуулган: О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томиллоо

НЭМЭЛТ: 12:30 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар О.Машбатыг Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилох асуудлыг УИХ хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 56-р зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн арванхоёрдугаар зүйлийн 17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46-р зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр өчигдөр хүргүүлжээ.
Ингээд Хууль зүйн байнгын хорооны саналаар О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг дэмжсэн байна.
Харин чуулганы хуралдаанд оролцогчдын 62.5 хувийн саналаар О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томиллоо.
Түүний намтар, ажлын туршлага
Очирсүхийн Машбат нь 1988-1998 онд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургууль, 1998-2002 онд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2002-2005 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгсөж, 2005-2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Япон, Солонгос, Египет зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн.
- 2002-2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт туслах ажилтан
- 2007-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн
- 2009-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтсийн дарга
- 2014-2015 онд Монголын Хуульчдын холбоонд Ажлын албаны дарга
- 2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор
- 2017-2019 онд Нийслэлийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, ахлах прокурор
- 2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газарт Тамгын газрын дарга, ахлах прокурор
- 2020-2021 онд Монгол Улсын Шадар сайдын хуулийн асуудал хариуцсан зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажиллаж байсан. 2013 оноос одоог хүртэл Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч.
НЭМЭЛТ: 12:13 цаг
Чуулган: Р.Батрагчаа, Б.Болдбаатар, Ц.Цолмон нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Рагчаагийн Батрагчаа, Бямбадоржийн Болдбаатар, УИХ-аас Цэдэвийн Цолмон нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тус тус санал болгосон. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын чуулганаар хэлэлцэн дэмжиж, тэднийг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо.
НЭМЭЛТ: 11:15 цаг
Чуулган: Р.Батрагчаа, Б.Болдбаатар, Ц.Цолмон нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох саналыг хэлэлцэж байна
Чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хэлэлцэх дарааллыг танилцуулав.
Г.Занданшатар: Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3-р зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Цэдэвийн Цолмонг нэр дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос шийдвэрлэж санал, дүгнэлтээ ирүүлснийг танилцуулъя.
Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3-р зүйлийн 1 дэх хэсэг, 4-р зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Цэдэвийн Цолмонг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны тавдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд Ц.Цолмонг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх саналыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувиар дэмжсэн болно.
Уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж Төрийн байгуулалтын байнгын хорооноос Хууль зүйн байнгын хороонд уламжлаад Хууль зүйн байнгын хорооноос Цэдэвийн Цолмонг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналыг дэмжсэн байна.
Түүнийг нэр дэвшүүлэхдээ онол эрдэм шинжилгээний ажлын мэдлэг, туршлага, хоёр дугаарт хууль тогтоох байгууллага УИХ-д хууль тогтоох чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлага, гуравдугаарт гүйцэтгэх эрх мэдэл засгийн газар хууль зүй дотоод хэргийн яаманд хууль боловсруулах биелүүлэх чиглэлээр ажилласан ажлын туршлага, дөрөвдүгээрт шүүх байгууллагуудад ажилласан туршлагуудыг үндэслэж Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байна гэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналыг А.Үйлстөгөлдөр танилцуулав. Мөн Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан цэцийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Рагчаагийн Батрагчаа, Бямбадоржийн Болдбаатар, УИХ-аас Цэдэвийн Цолмон нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тус тус санал болгосон.
Байнгын хороо уг асуудлыг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102-р зүйлд заасан журмын дагуу хэлэлцэж Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгосон Р.Батрагчаа, Б.Болдбаатар, Ц.Цолмон нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно" гэлээ.
2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
НЭМЭЛТ: 11:00 цаг
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
- “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 4 гишүүн 2024.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 4 гишүүнээс 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Шүүгчийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт
- Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл
- Бусад
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлига, хүнд суртлыг бууруулах “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭД НАР ДОТОР АЛУУРЧИН ХОРЧИН СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ЭЛБЭГДОРЖИЙН ХОНГИЛЫН ШЭЭСНҮҮД БАЙНА УУ? ХОНГИЛЫГ НУРААГААД ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ ТАХАЛЫГ УСТАГЦГААЯ ХОНГИЛООР ЧИРЭГДСЭН ӨТГӨН ШИНГЭНТЭЙГЭЭ ХОЛИЛДСОН ОЛОН ХОХИРОГЧ НАР НИЙЛЭЭД ЭЛБЭГДОРЖИЙГ ЖОРЛОНГИЙН ӨТ БОЛГОХ НОМ ХУРУУЛСАН БАС ХАЛХЫН БҮХ ЧАНГЫН ШОРОНГУУДАД ТҮМПЭН ДУУДАЖ ЖАНГАА ЗООГЛОХ НОМЫГ ХУРУУЛСАН БАЙГАА
Үхсн буурын толгой Миеэ Энхболдоос амьд ат айж Цолмонг томилжээ.энэ чнь миеэгийн хүн
chuulgand hereggui shud l tomildog bolooo
Өө чааваас Машбат Их засаг төгссөн юм уу.
Буян-Ундрах гоё нэр үү?