СПОРТ

Бүх цэргийн наадам маргааш болно

 Монголын үндэсний бөхийн холбооны хуваарийн дагуу  тавдугаар сарын барилдаан "Бүх цэргийн наадам"-аар өндөрлөнө.

33 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” юм. Тус барилдаанд  хүчний спорт хороодод харьяалагддаг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч сорих юм.

Бүх цэргийн наадамд Батлан хамгаалахын “Алдар” спорт хорооноос 96, ХХЕГ-ын “Хилчин”-ээс 50, ШШГЕГ-ын “Сүлд”-ээс 30, ОБЕГ-ын “Аврагч”-аас 24, ЦЕГ-ын “Хүч”-ээс 24, ТЕГ-ын “Эрч”, ДХИС-ийн “Соёмбо”, Тусгай хамгаалалтын газар, Дотоодын цэргээс тус бүр найман бөх зодоглох ажээ.

Өнгөрсөн жилийн “Бүх цэргийн наадам”-ыг Архангай аймгийн Цэцэрлэг суманд зохион байгуулахад Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Б.Өлзийсайхан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Х.Наранбаяр үзүүрлэж байв.

Харин 2020 онд гавьяат тамирчин Л.Отгонбаатар, 2021, 2022 оны наадамд гавьяат тамирчин М.Лхагвагэрэл түрүүлж байсан юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button