Гадаад мэдээДЭЛХИЙ

MrBeast T-Series-ийг давж хамгийн их захиалагчтай Youtube суваг боллоо

Асар их хэмжээний мөнгө зарцуулж контент хийдгээрээ алдартай MrBeast захиалагчийнхаа тоогоор T-Series-ийг давж, хамгийн их захиалагчтай Youtube хуудас боллоо.

Тодруулбал MrBeast бямба гарагт /2024.06.01/ 267 сая захиалагчтай болж T-Series-ээс нэг саяаар илүүрхсэн байна. Харин одоо MrBeast-ийн сувгийн захиалагч 270 сая хүрчээ.

Энэтхэг дууны видео бичлэг байршуулдаг T-Series компанийн Youtube дээрх суваг нь хамгийн их захиалагчтай сувгийн рекордыг сүүлийн таван жилийн турш эзэмшсэн юм.

Тус компанийн суваг 2019 онд Швед гаралтай ютүбер Феликс Кьеллберг буюу PewDiePie-ийг захиалагчийн тоогоор давснаар хамгийн их захиалагчтай суваг болсон.

Тухайн үед MrBeast T-Series-ийг ялуулахгүйн тулд “Subscribe To PewDiePie” аяныг эхлүүлж, олон сая хүмүүсийг Кьеллбергийнх сувгийг захиалахыг уриалж байсан.

“Subscribe To PewDiePie” нь Youtube-ийн түүхэн дахь хамгийн том аянуудын нэг болсон юм. MrBeast Х платформ дээр хамгийн их захиалагчтай суваг болсноороо PewDiePie-ийн өшөөг авлаа гэж бичжээ.

MrBeast өөрийн суваг дээрээ 800 орчим бичлэгтэй. Тэрбээр найз охиндоо Валентинаар 100 мянган цэцэг өгч, “Netflix”-ийн Squid Game цувралын жинхэнэ амьдрал дээрх хувилбарыг хийж, хувийн арал бэлэглэх, нэг сая ам.долларын төлөөх тэмцээн гэх мэт олон зуун сая хандалт авсан бичлэг хийж байсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button