Йогийн 3000 багш бэлдсэн Свами Сачидананд: Амьдралыг аз жаргалтай, амгалан, тодорхой, тайван болгодог л нэг арга

Иогийн өлгий нутаг Энэтхэгийн Ришикеш дэх “D’vine” иогийн сургуулийг үүсгэн байгуулагч Свами Сачидананд Монгол улсад гурав дахь удаагаа хүрэлцэн ирэх үеэр нь ярилцлаа. Тэрбээр “Бадамлянхуа” төвтэй хамтран йогийн багш бэлтгэх Yoga alliance RYT200, 300 цагийн сургалтыг зохион байгуулж байгаа юм.
-Та ярианы эхэнд өөрийгөө танилцуулж, мэдээлэл өгөхгүй юу?
-Намайг Свами Сачидананд гэдэг. Би Энэтхэгийн Ришикеш хотын ойролцоо төрсөн. Багадаа хиндү соёлын уламжлалт сургуульд сурдаг байсан бөгөөд санскрит хэл, эртний судрууд тэнд нэн шаардлагатай хичээлүүд нь байв. Мэдээж хэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг ч бас хамт суралгүй яахав. Ахлах сургуулиа төгсөхөд ээж, аав хоёр маань илүү их мөрөөдөлтэй байсан учраас намайг шинжлэх ухааны салбарт тэр тусмаа цахилгааны инженерээр сурахыг санал болгосон учир үүнийг нь дагаж электроникийн сургуульд элсэн. Гэвч хоёрхон сар сураад орхисон. Учир нь тэр миний сонирхол биш байсан юм. Тухайн үед би энэ амьдралд хүрч ирчхээд цахилгааны инженер болох ёсгүй юмшиг санагдсан. Мөн өдөр болгон дотоод дуу хоолой маань “Чи яг юуны төлөө, хэр олон жил амьдрах вэ. Амьдралын мөн чанар гэж юу юм” гэх мэт олон асуулт тавьж байсан учраас би өөрийн хүссэн замаа сонгосон. Бусад шинжлэх ухаанд суралцахаас илүүтэй өөрийнхөө мөн чанарыг сурах арга барил, мэдлэг нь надад угаасаа байсан. Судар номыг нь аль эрт судалчихсан учраас мөн чанарыг таних нь илүү нэр хүндтэй чухал санагдсан даа.
-Таныг дотоод ертөнцөөс тань өөр хэн нэгэн дэмжсэн үү?
-Би сургуулиасаа гараад ийм сүнслэг зүйл хийнэ гэхэд намайг хүлээн зөвшөөрөх нэг ч хүн байгаагүй. Найзууд, аав, ээж маш их эсэргүүцсэн. Харин өглөө болгон хамт йога хийдэг Свами багш “Чиний сурч байгаа зүйл чамд үнэхээр ач холбогдолгүй, үнэ цэнэгүй санагдаж байвал яагаад хаяж болохгүй гэж. Яг өөрийнхөө зам мөрийг хөө” гэж зөвлөсөн юм. Эндээс л йогийн ухаанд илүү шамдан суралцсан. Гүнзгий сурсаар йогийн филосифийн сургууль төгсөж, дипломоо авсан. Онолыг маш сайн сурсны дараа амьсгалын дасгал, цэвэрлэгээ рүү орсон. Ингэснээрээ бие, оюун санаа, сэтгэлээ илүү тунгалаг болгон цэвэрлэж бүх зүйлийг тод харахыг хүссэн. Би Свами багштайгаа 10 настайгаасаа йога хийж эхэлсэн. Ер нь хиндүгийн бага сургууль хүүхэд бүр йог хийх шаардлагатай гээд маш багаас нь заадаг. Манай сургуулийн бүх хүүхэд үүрийн 04 цагт босч бясалгал, йога хийдэг байсан.
-Бүр багаасаа бэлтгэгдсэн байж?
-Багаасаа гэхээсээ илүүтэй урд насны үйлийн үр, карма гэж юм бий. Би урд насны үйлийн үрээсээ шалтгаалж илүү эрт ойлгож ухаараад энэ зам мөр рүү орсон гэж боддог. Зүүн азичууд бүгд өнгөрсөн насны үйлийн үр, урд нас гэдэгт итгэдэг. Чи одоо ямар сонголт дээр ирээд байгаа нь өнгөрсөн насны үйлийн үрийн үр шим. Будда ч гэсэн маш залуудаа энэ бүхнийг ухаарч, ордноос явж үнэний эрэлд гарсан, яг л үүнтэй адилхан.
-Амьдралд хоёр зүйл л чухал, тэр бол карма бас дарма-

-Танд тухайн үед ямар мэдээлэл, мэдрэмж өгч байсан бол?
-Карма намайг тэр шийдвэрийг гаргахад түлхэж, тэнд хүрч байгаа. Амьдралд хоёр зүйл чухал. Энэ бол карма ба дарма. Зөв карма буюу би йогагаа, бясалгалаа сайн хийсний үрээр би дарма буюу өөрийнхөө дотоод ертөнц рүү илүү ойртоно гэсэн үг. Ингэх тусам дараа, дараагийн зөв шийдвэрийг гаргахад тус болдог.
Дармад хүрэх гүйлгээний хэрэгсэл нь карма. Кармагаа л сайн хийгээд байвал дарма хөгжиж гэгээрэлд хүрэх зам улам ойртоно. Үүнийг бол нирвана гэдэг. Дарма шашнаас ч гүн гүнзгий ойлголт бөгөөд бүх зүйлийг нөхцөлдүүлдэг.
-Та өнөөдрийн эрхэлж буй ажил мэргэжлээрээ хаа хаана, хэрхэн боловсров?
-Ашрамын йогийн сургуульд зургаан жил сурсан. Эндээс хамгийн чухал нь гэвэл ведийн дөрвөн ухаанд суралцсанаа хэлнэ. Дараа нь би “D’vine” йога нэртэй өөрийн сургуулиа нээсэн. Улмаар АНУ-аас болон Энэтхэгтээ хүлээн зөвшөөрөгдсөн богино хэмжээний сургалтуудыг олон улсад хийж эхэлсэн. Өнөөдөр хүртэл тэр сургалтуудаа Монголд хийгээд байж байна.
-Өнгөрсөн хугацаан дахь ажлаа тоогоор илэрхийлээч гэвэл?
-Маш олон жил тасралтгүй үргэлжилж буй ажил болохоор их тоо бодох шаардлагатай болох нь. /инээв/. Цухасхан дурьдахад, Европын холбооны 29 орны 22-т нь очсон. Хятадын йогийн фестивальд очиж 10 мянган хүнд зориулж сургалт хийж байсан. Маш олон улс оронд 3000 гаруй йогийн багш бэлдсэн байна. Богино хугацааны сургалтыг бол тоолж баршгүй олон хүнд зориулж явуулсан даа.
-Йогийн тухай маш энгийнээр хамгийн сайн ойлголт өгөөч гэвэл та юу гэж хэлэх вэ?
-Зүгээр л амьдрах арга шүү дээ. Өөрийнхөө амьдралд гоё сайхан өнгө нэмж байгаа юм. Жишээ нь, чи идэж байгаа хоолондоо маш таашаалтай байлаа гэж бодьё. Араас нь дисерт буюу амттан бас идлээ гэж бодьё. Чи хооллолтоо бүр л гоё болгож байна. Яг л үүн шиг амьдралыг илүү гэгээлэг, аз жаргалтай, амар амгалан, тодорхой, тайван болгодог нэг арга. Тэгсэн хэрнээ бас мөн чанар руу чинь буюу чи өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгоход өдрөөс өдөрт түлхэж байдаг амьдралын хэв маяг.
-Хүмүүс гэхдээ би сурах болов уу, би чадах болов уу гэсэн эргэлзээ тээж явдаг юмшиг санагддаг?
-Яагаад хүмүүс ингэж асуудаг вэ гэхээр йогийн жижигхэн хэсгээс, нэг байрлалын зураг харчхаад би чадах болов уу гэсэн эргэлзээ төрдөг. Йога бол өргөн хүрээний шинжлэх ухаан. Тийм байхад зүгээр нэг байрлал хараад миний бие махбодь энэ байрлалд орж чадах уу, хэцүү юм биш үү гэдэг сэтгэгдэл төрөөд байгаа.
Манай багш амьсгалын дасгалгүйгээр ямар ч йога байхгүй гэж сургасан. Амьсгалын дасгал гэдэг тийм чухал юмбол хүн болгон амьсгалж чадна шүү дээ. Тэгэхээр хүн болгон хийх боломжтой. Би сургалтаараа амьсгалыг яаж зөв авч, гаргах вэ гэдэг талаар түлхүү заадаг. Үүнээс цааш бясалгал, мантра буюу маань дуулах гээд зөндөө юм бий. Намайг Шиньжанд сургалт хийж байхад 95 настай хос ирсэн. Тэр хоёр бүтэн жил гэрээсээ гараагүй, тэгээд миний 45 минутын сургалтыг зорьж ирж. Би тэднийг зүгээр л дээш харуулж амьсгалаа авч гаргадаг дасгал хийгэсэн. Маргааш нь хоёулаа хөтлөлцөөд алхдаг болчихсон. Энэ мэт зарим хүмүүс амьсгалын дасгал, бясалгал хийж, мантрагаа уншаад байхад л зовиур шаналгаа нь арилдаг.
-Йога хийж эхлэхэд хүний биед хамгийн түрүүнд биед юу болдог вэ?
-Эхлээд махан бие дээр маш сайхан өөрчлөлтүүд гарна. Өвчин зовиураасаа сална, энергийн түгжээс саатлууд арилна, эрч хүчтэй тэмүүлэлтэй, сэтгэл санаа тогтворжиж оюун санаа төвлөрсөн тайван тогтуун болно. Ажлын бүтээмж сайжирна. Ямар нэгэн ажлыг дуусгадаг, бүтээдэг зан чанар илүү тодорно. Энэ талаарх маш олон судалгаа бий. Бие махбодь, сэтгэл, оюун санаа, сүнслэг байдлын түвшинг хамтад нь сайжруулсан үр дүн гардаг. Йога хийгээд л байвал чамд байгаа чадварууд улам л өнгө орж, сайжирна. Чи эмч байлаа гэж бодьё. Йога хийлээ. Бусдаас илүү мэдрэмжтэй, мэдлэгтэй, сайн эмч болно. Хөгжимчин байлаа гэж бодьё. Илүү мэдрэмжтэй, сайн тоглоно. Ингээд бодохоор амьдралыг чинь бүр л их чимэгтэй, өнгө тусгалыг чинь бүр гоё болгодог амьдралын хэмнэл, хэв маяг болж байгаа биз.
-Йогийн маш олон урсгал байх шиг байна. Хүмүүс энэ замыг сонгоё гэвэл эхлээд яах ёстой юм бол?
-Хатха йога бол хамгийн сонгодог, хамгийн эртний төрөл. Хатха йогаас л салбарлаж ийм олон төрөл үүсчхээд байгаа. Үүнийг ямар ч насны хүн бүтээлчээр ашиглаад хийж болно. Хүүхэд, хөгшдөд тааруулаад заана. Ямар нэг өвчин, зовиур шаналгаатай байгаа бол эмчилгээний болгоод заана. Сүүлийн үед кундалиний йога их дэлгэрч байна. Энэ нь хатха йога дээр суурилсан энергийг идэвхжүүлэх, сэргээх тал дээр илүү ажилладаг төрөл. Кундалини буюу өөрийн энергийг эрчимжүүлдэгэнэ йога нь эрт дээр үед маш түгээмэл байж байгаад одоо дахин сэргэж ирлээ.
- Йога гэдэг зүйлийг амьдралдаа ашиглаж аль болох хурдан энэ зам мөр рүү ороорой-

-Монголд та хэзээнээс ирэх болов?
-Би монголын “Бадамлянхуа” йога төвтэй сүүлийн хэдэн жил хамтран ажиллаж, энэ удаад гурав дахь удаагаа ирж байна. Азийн орнууд ерөнхийдөө адил зүйлс ихтэй учир Монголд байхад хэзээ ч гадаад оронд ирчихсэн мэт сэтгэгдэл төрдөггүй. Яг л гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Миний Энэтхэг дэх сургууль байгаль дунд оршдог. Энд ч гэсэн хичээлээ зааж байхад цонхоор байгаль харагддагт би их баярладаг.
Миний хүсдэг зүйл бол хүн сэтгэл санаа, бие махбодио байгалийн үр дүнтэй аргаар эмчлээд тэрийгээ мэдрээд үүндээ сэрэл, мэдрэмжтэй хандаад яваасай гэж хүсдэг. Монголд сургалтад суусан суралцагчид “Бие махбодийн түвшинд их сайхан боллоо. Сэтгэл санаа тогтворжлоо. Илүү сэрэмж, мэдрэмжтэй аливаа үйлд ханддаг боллоо. Сүнслэг түвшний зөн билэг илүү нэмэгдлээ” гэж хэлэхийг сонсоход таатай байна. Энд суралцагч нар маань сарын турш ирж йога хийдэг. Ингэхдээ бие махбодь болоод оюун сэтгэл санаанд байсан траума, шаналал, гомдол, цөхрөл бүхэн нь эдгээд илааршаад гардаг. Сургалтад сууна гэдэг нь чи өөрөө өөртөө хийж байгаа маш том хөрөнгө оруулалт, амралт гэж үздэг. Нэмээд дээрээс нь багш боллоо гэдэг сертификат авдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт учир энэ дэлхийн аль ч улс оронд очоод багшлах бүрэн боломжтой. Энэтхэгт эрт дээр үеэс йогийн багшийг бүхий л мэргэжлийн хамгийн дээр оршдог, ариун дээд ухааны хүмүүс хэмээн дээдэлж ирсэн. Би инженерийн сургуулиас татгалзаж өөрөө өөрийгөө хөгжүүлэн олон хүмүүсийг эрүүлжүүлдэг ажлаа хийсээр л яваа нь энэ.
Монголын йогийн фестивальд хоёр жил дараалан оролцсон. Монголчууд өөрийгөө анагаая, илааршуулья гэхдээ байгалийн аргаар таатай аргаар үр дүнд хүрье гэж тэмүүлдэг болсон нь надад харагдсан шүү. Мөн йога бол бие махбодийг амар амгалан эрч хүчтэй байлгахаас гадна соёлын харилцааг нэгтгэх, тус бүрийнхээ сайн зүйлийг бие биедээ уусган шингээх сайхан арга хэмжээ гэж боддог.
-Тантай уулзахаас өмнө энд явуулж буй сургалтуудын мэдээллийг олж харлаа. Эрүүл нуруу, стресс нойргүйдэл, цэвэршилтийн үеийн сургалт гэж. Тус бүрд нь ач холбогдолтой мэдээлэл өгөөч?
-Йога хийхээр бидний багана нуруу уян хатан болдог. Гэдийлгэж, хотойлгож, хазайлгаж, сунгаж, мушгиж гэх мэтээр уян хатан болчхоор мэдрэлийн салаанууд өөрсдөө чөлөөлөгдөөд бие махбодь нээгддэг. Хүмүүс нуруу өвдөөд байгаа нь симпатик мэдрэлийн тогтолцооны өвчин.
Йогийн ухаанд та урагш тонгойсон байрлал бүхий дасгалыг хийж амьсгал авч, гаргаж удаан хийвэл парасимпатик мэдрэлийн тогтолцоо идэвхжинэ гэж заадаг. Ингэснээр тайвшраад уур уцааргүй, сэтгэл түгшихгүй болно. Хүн тайвшраад ирэхээр сэтгэл хөдлөлийн хувьд тэнцвэртэй болчихдог. Тэнцвэртэй сэтгэл хөдлөл эмэгтэйчүүдийн асуудлаас эхлээд хоол боловсруулах эрхтэн, нуруу бүгдэд сайн үр дүн харуулна. .
Нойргүйдэл гэдэг симпатик мэдрэлийн тогтолцоо хэт идэвхжчихээр унтаж, тайвширч чадахгүй болдог. Сүүлийн үеийн судалгаагаар та өдөрт тогтмол хэдэн минут доошоо тонгойсон эсвэл хөлөө хананд сойх гэх мэт урвуу байрлалын дасгал хийхэд эм хэрэглэхгүйгээр таны нойрны чанар сайжрах боломжтой гэдгийг баталсан. Энэ судалгаануудыг бүр америкчууд хийсэн шүү. Америк гэдэг үндэстэн нойргүйдлээр нэн аяараа шаналж буй. Нойрны эмийн хамгийн том үйлдвэр тэнд байгаа ч йога руу хамгийн гүн орж байгаа улс. Тийм ч утгаараа өнөөдөр бид нар йогийн багш болох эрхээ АНУ-аар баталгаажуулж байна. Уг нь бид өөрсдөө хийх байтал өнөөдөр Америкчуудад хүлээн зөвшөөрөгдөж байж багш болж байна шүү дээ /инээв/.
-Эцэст нь та хүмүүст хандаад юуг хэлмээр байна вэ?
-Йогийг шашин, үзүүлбэр, гимнастик гэх мэт буруу ойлголтоосоо хурдхан шиг салаад йога гэдэг зүйлийг амьдралдаа ашиглаж аль болох хурдан энэ зам мөр рүү ороорой. Тэгээд бүгд амар амгалан, сайн сайхан байгаасай гэж би хүсч байна. Нэн ялангуяа залуу үе энэ зам мөрийг сонгоод амьдралын хэв маягтаа хэвшүүлмээр санагддаг. Хурдан байх тусам өөрт нь илүү үр дүнг өгнө.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дажгүй шүү
Bas yamar gaj Donton ch yum bilee dee
Тэнэг
Энэтхэг Төвдийн мухар сүсгийн луйварчид их орж ирж байна.мунхаг ард түмнийг сайхан тонож байна даа цаагуур чинь...
Юутубээр дүүрэн ийм сах�##�тай з�##�илан луйварчингууд байна.болгоомжилцгоо
Йог нь хүн төрөлхтнийг эхийн хэвлийд бүрэлдэж байхад л хамт хөгжиж ирсэн хүнийг эрүүл байлгах зорилготой төрөлх хөдөлгөөний эвсэл юм .Үүнийг Энэтхэгээс үүссэн эсвэл Энэтхэг багш нарын ид шидээр бий болсон тэд л ийм сайн сайхан зүйл заадаг гэж буруу сурт�##�чилаад байх юм .Хүн болгонд төрөхөөсөө байсан дасг�##� .Та нар бага насны хүүхдүүдээ ажигла бүгд л йогын дасг�##� хийж байдаг харин том болох тусам төрлөх дасг�##�аас холдоод байдаг . Гэсэн ч хэний ч тус�##�цаагүй төрлөх йогын дасг�##�аа хэн ч сэргээгээд хийгээд байж болдог юм .Түүнээс биш Энэтхэгээс ийм нэг хүн амьтан хуурсан ардаа б�##�мад шашины зан үйл үйлдэж байдаг юмнуудыг багш энэ тэр гэж оруулаж ирж ард түмэн хүүхэд з�##�уусаа барьж өгөх хэрэггүй ээ .Монголоос �######�аарай цаашаа. Энэтхэгийн олон янзын шашиныхан хэзээ ч Монгол улсад ээлтэй байгаагүй .Тийм сүрхий юм бол Энэтхэгийн шороон түмэн ядуусын хаа амьдр�##�ыг дээшлүүл .
Иог хийхээр үнэхээр сэтгэл санаа сэргээд ирдэг гайх�##�тай шүү
Иог их зүгээр санагддаг. Амар амг�##�ан тайван уян хатан эрүүл байг�##�ьтай ойр шун�##� муу сэтгэлээс хол болгож чаддаг юм шиг санагдах.