Moscow Times: ОХУ Монголоор дамжуулан хоригоос бултаж байна

“Moscow Times” агентлаг ОХУ барууны хоригийг тойрч гарахын тулд ашиглаж буй орнуудын нэг нь Монгол гэж мэдээлжээ. Тус нийтлэлээс орчуулж хүргэе.
Монгол Улс хоригийг тойрч гарах ОХУ-ын сувгуудийн нэг нь болсон байна. Япон машин, БНХАУ-ын тоног төхөөрөмж болон шууд захиалахад хүндрэлтэй бусад төхөөрөмжүүд гэх мэт зүйлс Монголоор дамжих ачааны урсгал хурдацтай нэмэгдэх боллоо.
Гол нь Монгол бол Ази-Номхон далай бүс нутгийн, тэр дундаа БНХАУ-ын бараа тээвэрлэх бололцоо бүхий ирээдүйтэй коридор юм.
Мөн ачаа тээврийн түгжрэл үргэлж гардаг Алс Дорнодын далайн боомт, төмөр замын буудлуудтай харьцуулахад түгжрэлгүй тээвэрлэлт явуулж болно хэмээн логистикийн компанийн менежер хэлэв.
Монгол банкнуудаар дамжуулан ам.доллар, еврогоор барааны төлбөр хийхэд асуудал гарч магадгүй. Гэхдээ Орос банкнаас Монгол банк руу рублиэр шилжүүлэг хийж болно.
Энэ гүйлгээ нь олон улсын банк хоорондын төлбөр хийсэн тухай мэдээлэл дамжуулдаг тогтолцоо болох “SWIFT”-ээр бус “SPFS” нэртэй Орос системээр дамжиж явагддаг юм.
Монголд рублийг арилжиж, тэндээсээ хүссэн валютаараа (Япон иен гэх мэт) солиулж төлбөр хийж болно, мөнгийг хоёроос гурван хоногийн дотор шилжүүлдэг. Энэ талаар нэгэн эх сурвалж “Moscow Times”-д “Бид валют солиулахад 5 хувийн алдагдал хүлээдэг. Гэсэн ч ашигтай байдаг” гэв.
Одоогийн байдлаар Их Долоон орон болон Европын холбоо “SPFS” ашигладаг гуравдагч орны банкнуудад хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа.
Эх сурвалж: Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ОДОО БҮҮР ХАЛДАЖ ХАЛДАЖ ХАР ХАЛЗАНДАА ГЭГЧЭЭР МОНГОЛООР ОРОЛДОХНЭЭ МУУ ХОГИЙН ЗӨНӨГ ХӨГШИН ТӨГЦӨГ БАЙДЕН ЧИ МОНГОЛООР ОРОЛДВОЛ МУУГАА ҮЗНЭ ШҮҮ МӨРӨӨРӨӨ БАЙГАА ШҮҮ ЧИНГИСИЙН МОНГОЛЧУУД
Yum l bol chingisiin mongol gej dongosno
Ийм мэдээллийг америкуудад өгч байгаа хүн бол цөөвөр Элбэгдорж . Тэр энэ улсын тусгаар тогтнол , үндэсний аюулгүй баыдлын эсрэг бүх хэлбэрээр дайсагнаж байна . Түүнийг нэг даруй дуудан ирүүлж хорьж ш�##�гаж чаддаггүй юм бол байгаа газар нь яар�##�тай устгах хэрэгтэй