БНХАУ-ын Чанъэ-6 сарны цаад талаас дээж авчирсан анхны хөлөг болно

БНХАУ-ын Чанъэ-6 судалгааны хөлөг ням гарагт /2024.06.02/ сарны дэлхийгээс цааш харсан талд газардсан анхны хөлөг болж түүхэн амжилт тогтоосон билээ.
Тэгвэл тус хөлөг газардсан бүсээсээ чулуулгийн дээж амжилттай цуглуулж, дэлхий руу буцах замдаа гарсан талаар БНХАУ-ын сансар судлалын агентлаг мягмар гарагт /2024.06.04/ мэдэгдсэн байна.
Чанъэ-6-гийн дэлхий рүү буцах аялал ойролцоогоор гурван долоо хоног үргэлжилж, зургаадугаар сарын 25-нд ӨМӨЗО-д газардах төлөвтэй байгаа юм.
Тэрхүү дээжийг дэлхий дээр амжилттай авчирснаар БНХАУ саран дээр хайгуул хийх ажлын судалгаанд бусад орнуудтай харьцуулахад томоохон ахиц гаргана.
Сүүлийн үед сансар судлалын салбар дахь өрсөлдөөн эрс нэмэгдэх болсон. Ийм учраас НАСА-гийн дарга Билл Нелсон сансрын төлөөх шинэ уралдаан үүссэн гэж зарласан байдаг.
Тухайлбал өнгөрсөн жил Энэтхэг саран дээр хөлөг газардуулсан дөрөв дахь орон болсон.
Мөн Япон нэгдүгээр сард саран дээр газардсан тав дахь улс болсон билээ. БНХАУ 2030 он гэхэд саран дээр хүн газардуулах зорилго тавьсан байгаа юм.
АНУ 50 гаруй жилийн дараа сансрын нисгэгчдийг саран дээр дахин буулгахаа мэдэгдсэн. НАСА сар руу нисэх өдрийг энэ жилийн эхээр 2024 он болгон хойшлуулсан байгаа.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.