Чуулган | "126 гишүүнтэй шинэ парламентын танхимыг VI сарын 28-нд бэлэн болгосон байхыг ЗГ-т анхааруулъя"

2024 хаврын отгон чуулган өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн билээ. Өнөөдөр /2024.06.05/ хуралдсанаар 2024 оны хаврын чуулган түр завсарлах юм. Отгон чуулганы мэдээллийг нэг дороос хүргэж байна.
НЭМЭЛТ: 17.30 цаг
УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын үйл ажиллагааг дүгнэж үг хэллээ.
Тэрбээр, "Нэг зүгт харсан нэгдмэл хүч, ардчиллын гажуудлыг засч, авлигын үндсийг тасалж, тогтолцооны томоохон өөрчлөлтийг хийлээ. УИХ, Засгийн газрын өнгөрсөн дөрвөн жил шинэчлэл өөрчлөлтийн дөрвөн жил байлаа. Өөрчлөлт, реформуудын үр дүнд төрийн эрх мэдэл, түмэн олны санал нэг талдаа гарлаа. Ард түмэн ялах, ардчиллын гажуудлыг засах, эргэлт буцалтгүй хөдөлгөөн эрч хүчээ аван урагшилж байна. Энэ үйлсийг манлайлж хамтран зүтгэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ-ын гишүүдийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Талархал илэрхийлье" хэмээлээ.
Мөн тэрбээр, "Эрхэм гишүүд ээ, парламентын 9 дэх удаагийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан 2024 оны хаврын чуулган түр завсарлах гэж байна. Хаврын ээлжит чуулган нийт 58 өдөр чуулж, 247 хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна. 126 гишүүнтэй шинэ парламентын танхимыг 6-р сарын 28 гэхэд бэлэн болгосон байхыг Засгийн газарт анхааруулъя" хэмээлээ.
НЭМЭЛТ: 17.00 цаг
-Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай тэмцэж, баялагаа иргэд хүртдэг боллоо. Хийж чадаагүй зүйлсээсээ уучлал хүсье-

УИХ-ын 2024 оны хаврын чуулган түр завсарлахтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр, "Эрхэм УИХ-ын дарга эрхэм гишүүд та бүхэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон зүйл дээр хамт ажилласанд талархаж байгаагаа илэрхийлж байна. Энэ УИХ онцлогтой УИХ байлаа. Миний хувьд ч гэсэн дөнгөж Ерөнхий сайдаар томилогдох үед танхим яг ингэж хуралдаж чадахгүй байсан цаг хугацаа. Бүгд масктай, шилэн хоргоны цаанаас хоорондоо харьцдаг, уулзаж чадахгүй байсан цаг хугацаа.
Тухайн үед хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эрх зүйн орчин маш хүнд, эдийн засаг асуудалтай -4.7 хувь болчихсон, улсын төсөв 30 орчим хувиар тасарчихсан байсан. Өнөөдрийг хүртэл би парламентын гишүүдэд талархал илэрхийлж амжаагүй өнөөдрийг хүрлээ. Та бүхэн цар тахлыг даван туулах Засгийн газрын багц бодлогыг дэмжиж чадсан. Энэ агуулгаараа боловсролын салбарт хэмнэгдэж байсан төсвөөр улсын төсөв явж, вакцинжуулалтыг цаг алдалгүй татан авчирч, тэр хүндрэлтэй, улс төр дөхчихсөн үед парламентын гишүүд хэдийгээр намын хувьд өөр өөр үзэл баримтлалтай ч гэсэн улсынхаа хувьд бүгд нэгдмэл том зургаар харж байсанд би талархах учиртай. Ингэж чадсанаараа бид цар тахлыг давж чадсан.
Хоёрдугаар сарын 14-ний өдөр цар тахлын хамгийн сүүлчийн хязгаарлалтуудыг цуцалж, олон нийтийн олон үйл ажиллагаанууд нээгдэж байлаа. Тэр өдөр “Бид хамтдаа баярлаж Ази, номхон далайн бүсэд анх удаа цар тахлыг цуцалсан улс орнуудын нэг боллоо” гээд уулзаж байсан. Харамсалтай нь 14 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ, Украины дайн эхэлсэн. Залгаад бензин, шатахуунаас эхлээд уул уурхайн салбарын гол тэсрэх, дэлбэрэх бодисууд тасарсан. Наранцэцэгийн тос хомсодсон. Үүн дээр Засгийн газрын зүгээс үнэ тогтворжуулахтай холбоотой багц хуулийн төслийг оруулж ирсэн. Ингэснээр бид шатахууны хүртээмжийг дээшлүүлэх, боомт гээд олон зүйлүүдийг хамтад авч явах боломжийг гаргасан. Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогыг дэвшүүлж боомтуудаа нээж, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах бодлогыг гаргасан. Валютын нөөц маш хүн болчихсон олон жилийн хувьд талцан маргасан Оюу-Толгойн гүний уурхайг эхлүүлэх 2.3 тэрбум орчим долларын өр хуримтлагдчихсан байсан. Үүн дээр УИХ-ын түр хороо, парламентын гишүүд, онцгойлон АН-ынхандаа талархад илэрхийлэх учиртай. Учир нь тэр үед бүгд надтай орж ирж уулзаж байсан.
"Улс төржих, улс төржихгүй юм гэж байна. Яг энэ гүний уурхайтай холбоотой, эдийн засагтай холбоотой асуудалд бид Засгийн газрын бодлогыг дэмжинэ” гэдэг байр суурь илэрхийлсэн. Мөн ХҮН намын дарга Т.Доржханд дарга танд талархаж байгаагаа илэрхийлж байна. Ингээд бид нэгдмэл байдлаар олон жилийн хувьд гацсан төслөө урагшлуулснаар вальютын нөөц эргэж нэмэгдэх боломж гарсан.
Авлигын асуудалтай нам харгалзахгүй тэмцэх, ил тод болгох асуудал хийсэн. Парламентын нэр бүхий гишүүд хүнд байдалд орсон. Дараалан сонсголууд хийсэн. Цар тахал, дайн давхцсан үед бодлогын үед тогтвортой, олон намын тогтолцоотой байхын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтөө хамт хийсэн.
Тухайн үед инфляци маш өндөр болчихсон, олон жагсаал цуглаантай байсан. УИХ-ын гишүүд тойрогт очоод парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг ярихад бүгд маш том шүүмжлэлд өртсөн.
Дэлхийн том гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөн дунд хөгжиж байгаа улс л хамгийн их зовлон үздэг гэдэг. Энэ агуулгаараа бид зөвшилцлийн парламент руу, сонгуулийн тогтолцооны реформ руу явахаар өөр гарц байгаагүй. Үүнийг хийж чадсан. 76 гишүүнтэй парламентыг түүх болгон үлдээж, нэн шинэ холимог тогтолцооны парламентын тогтолцооны реформыг амилуулж чадлаа. Анх цахим байнгын хороотой, Эдийн засгийн хөгжлийн яамтай, цахимаар хуралдсан парламент байж чадлаа.
Олон жил ярьсан Үндэсний баялагийн сангийн тухай хуулиа баталлаа. Хөрөнгө оруулалтын орчин илүү тогтворжиж, байгалийн баялагаасаа иргэд хувь хүртэх, орон нутаг хөгжих, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдах боломж бүрдлээ.
Чадсан, чадаагүй олон зүйл байна. Чадаагүй бүх зүйлээсээ та бүхнээс уучлалт хүсье.
Ёсзүйн манлайлал гаргаж үе солих процессыг эхлүүлэхэд тусалсан Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нарын гишүүдэд талархал илэрхийлье.
Ингээд бүх гишүүддээ энэ хүнд сорилттой гурван жилийг хамт туулахад хамт байсанд маш их баярлалаа. Энэ удаагийн парламент монгол улсын эрхзүйн орчинд, монгол улсын тогтолцооны түвшинд цоо шинэ реформыг хийсэн гэдэг түүх болж үлдэнэ гэдэгт миний бие огт эргэлзэхгүй байна" хэмээлээ.
НЭМЭЛТ: 11.15 цаг
-Өнөөдөр 21 хуулийн төслийг эцэслэн батална-

Отгон чуулганы хуралдаанаар 21 хуулийн төслийг эцэслэн баталахаар товложээ. Эдгээр хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан нийт 113 хууль батална гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн ТББХ-ны хуралдааны тнилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Энхболд уншиж танилцуулав.
НЭМЭЛТ: 11.00 цаг
-Г.Занданшатар: Сонгууль ойртохоор гэнэт сэрж болохгүй. Өмнө нь ажлаа хийж байхгүй яасан юм-

УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн ярьсан асуудлын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр, "Таны санаачилсан олон хууль батлагдсан. Сүүлийн хоёр өдөр тийм зүйл ярьж болохгүй. Хувийн хэвшилтэй холбоотой асуудал бол анхаарах хэрэгтэй. Бусад нь бол яригдаагүй. Хэлэлцэх асуудалтай холбоотой асуудал биш байна. Ажлаа сайн хийцгээх хэрэгтэй. Ажлаа хийгээгүй байж ингэж яриад байх хэрэггүй. Өмнө нь ярьж байхгүй яасан юм. Гэнэт сэрсэн юм шиг чуулганы хаалтын өдөр ийм юм ярьж болохгүй. Сонгууль болохоор гэнэт сэрж болохгүй. Дөрвөн жил ажлаа хийж байхгүй яасан юм" гэж шүүмжиллээ.
НЭМЭЛТ: 10.40 цаг
-С.Одонтуяа: Өнгөрсөн гурван жил бизнесийнхнээ л шулж амьдарлаа-

УИХ-ын дарга Г.Занданшатар, "Үг хэлэхээр УИХ-ын хоёр гишүүн нэрээ ирүүлсэн байна. Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нар үг хэлнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Миний батлуулсан гурван хуулийн хүрээнд Хамтын тэтгэврийн тухай хуулийн хүрээнд энэ жил 9.4 тэрбум төгрөг очиж байгаа. Мөн долоо биш 5 жилийн тэтгэврийн хүрээнд 20.6 тэрбум төгрөг, тэтгэврийг индексжүүлэх буюу энэ онд 100 мянган төгрөгөөр тэтгэвэр нэмсэн. Энэ хүрээнд 449.3 тэрбум ахмадуудын гарт очиж байгааг хэлэхэд таатай байна. Энэ хуулийг батлахад ард түмэн дэмжиж байсан. Шинэ парламентад тэмцлээ үргэлжлүүлнэ. Малчдын зээлийг тэглэх хэрэгтэй. Зээлийг тэглүүлэх асуудлаар ажиллана. Баярлалаа та бүхэндээ" хэмээлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Сүүлий үед нийгэмд айдас хүйдэс бий болгоол эхэллээ, сонгуулийн өмнө. Бизнесийнхнийг барьж хорьдаг, дансыг нь хаадаг. Өнгөрсөн гурван жил хувийн хэвшлээ шулж л амьдарлаа. Сүүлийн гурван жилд аж ахуйн нэгж иргэдийн татварыг 12.6 их наядаар нэмсэн байгаа юм. Анх бид УИХ-аа нээж байхад 11.8 их наяд байсны 91 хувь нь татварын орлого байсан бол одоо татвар төлөгчид 25 их наядыг төлдөг болж байна. Бизнесийнхнийгээ л шулж амьдарч байна.
Хоёрдугаарт, сэтгүүлчдийг нийтээр нь айдаст автуулж байна. Хаалтын гэрээ хий, хийхгүй бол барьж хорьдог. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг төрийн нууцтай холбоотой хэргийг л хаалттай хэлэлц л дээ. Бусад бүх асуудлыг нь нээлттэй хэлэлцүүлье гээд сэтгүүлчид чинь шаардаад байна. Нээлттэй хий л дээ. Хаалттай гэдгийн ард хэнийг ямар хэргээр яллаж байгааг иргэд мэдэхгүй байна.
Гэр бүлийн тухай хуулиа өргөн бариад батлуулж чадсангүй. Үнэхээр арчаагүй байна. Даргын эрх мэдэлтэй холбоотой хуулиад яаралтайгаар орж ирээд л нэг өдрийн дотор батлагдаж байна. Энэ хуулиа яагаад баталсангүй вэ. Өдөрт 10 гэр бүлж салж, хар тамхинд донтож, хүүхдүүд өнчирч байна. УИХ үнэхээр хайхрамжгүй хандлаа" хэмээлээ.
ЭХЛЭЛ: 10.30 цаг
-2024 оны УИХ-ын хаврын чуулганы отгон хуралдаан эхэллээ-

Өнөөдрийн хуралдаанаар:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дүгнэлт
“Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
·Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Ганболд нарын 6 гишүүн 2024.05.17-ны өдөр өдөр мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 4 гишүүнээс 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
· Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
· Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 4 гишүүн 2024.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
· Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 4 гишүүн 2024.05.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
· “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
·Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт
· Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ОДОНТУЯА АВГАЙ ЧИНЬ УДГАН БОЛЦЫН БИШ ҮҮ? ӨДӨРТ 10 ГЭР БҮЛ САЛЖ БАЙНА ГЭНЭ ШҮҮ МАШ САЙН ТООЛСОН ЭСВЭЛ ДАЛДЫГ ХАРДАГ ШАРСАН МАХ АНДДАГҮЙ ШАР ЗУРХАЙЧ БОЛЧИХЖЭЭ.МАН н САРАНГЭРЭЛ ГЭДЭГ БАЛАЙ ЧАВГАНЦ ЭНЭ УДАА �######�Ж ХАНУУЛЧУУД МОНГОЛ НЭГ БАЯРАЛЛАА.АРЬСАА ТАТУУЛЧААЛ МӨНГӨ ХУЛГАЙЛААЛ ЯВАХ ЮМ.ЭНЭ ТӨРИЙН ХАТАН ЭЭЖ ОРЧИН ЦАГИЙН МАНДУХАЙ ХАТАН УХААНЫ ЮМ ЯРИАД ИХ Л ЖАЙЖИГНАСАН ДАА ЭНЭ АВГАЙ КОВИД ЭНЭ ЧАВГАНЦАД ЭЭЛЭЭ ӨГСӨН ОВОО ИХ МӨНГӨ ХАЛААСАЛЖ ТЭРЭНДЭЭ САГААД ИРГЭДЭЭ УЛНЫ ГЭЖ ДОРОМЖЛООД ӨӨРӨӨ ТЭНГЭРТ ХАЛЬСАН.ХАРИН ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ ХҮНИЙ ӨМНӨ ОЛИГТОЙХОН ХЭДЭН ҮГ ХЭЛЧИХЭЖ ЧАДАХГҮЙ ЭНЭ ЧАВГАНЦ ХАРИН Ч НИЛЭЭН ХОЛ АЛЦАГНАЛАА ХӨӨРХИЙ ОДОО ГЭРТЭЭ СУУЖ ҮР АЧАА АСРАН ЭМЭЭ НЬ ТӨРИЙН ТҮШЭЭ ЯВЛАА ЛАЛАРУУДЫГ ДУРГҮЙ ХҮРГЭЭД БАЙХААР УЛНЫ ГАРУУД ГЭЭД ХЭЛЧИХСЭН ЧИНЬ ИХ ХУРЛААСАА ХӨӨГДӨЖ САЙДААСАА ХУСУУЛААД АЛИНГАА АЛДАЖ БИЛЭЭ ГЭЭД ХУУЧЛААД ДАНХ ЁРООЛДОХГҮЙ ЮУ ИНГЭЖ Л ЗӨВЛӨЕ ДӨӨ АНИА МИНЭЭ