УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын чуулган хаах тул Засгийн газар маргааш хуралдана

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Гэвч өнөөдрийн /2024.06.05/ хуралдаанаа маргааш болгон хойшлуулсан байна.

Учир нь 2024.03.15-нд нээлтээ хийсэн хаврын отгон чуулган өнөөдөр /2024.06.05/ хуралдсанаар хаалтаа хийх юм. Иймд Засгийн газар хуралдаанаа хойшлуулжээ.

Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар:

  • Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулах тухай шийдвэрлэсэн.
  • Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болгосон.
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button