Барууны орнуудад Навальныйн төрсөн өдрөөр түүнд хүндэтгэл үзүүлэх ёслол болов

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальный хоёрдугаар сард хойд туйлд байрладаг шоронд амьсгал хураасан. Түүнийг оршуулах ёслол гуравдугаар сарын эхээр болсон юм.
Тэгвэл Навальный агсны төрсөн өдрөөр буюу мягмар гарагт /2024.06.04/ түүнд хүндэтгэл үзүүлэх ёслол барууны орнуудад болсон байна.
Тухайлбал Нидерланд дахь ОХУ-ын Элчин сайдын яамны өмнө олон арван хүн цугларч Навальныйд хүндэтгэл үзүүлжээ. Тус арга хэмжээг зохион байгуулсан Владимир Нечаев “Навальныйн нэрийг дурссаар байх нь чухал. Ингэснээр түүний хийсэн үйл хадгалагдан үлдэнэ” гэсэн юм.
Навальный агсны эхнэр Юлия Навальная болон түүний ойр дотнын хэд хэдэн хүн Берлинд болсон дурсгалын ёслолд оролцсон байна.
Польшийн нийслэл Варшав дахь Оросын түрэмгийллийн хохирогчид нэртэй гудамжинд байрлах ОХУ-ын Элчин сайдын яамны өмнө мөн түүнд хүндэтгэл үзүүлэх ёслол зохион байгуулжээ.
Үүнээс гадна хүндэтгэл үзүүлэх ёслолууд Латви, Армен, Литва улсууд дахь ОХУ-ын Элчин сайдын яамны өмнө болсон юм. Харин Москва хотноо Навальныйн эцэг эх, дэмжигчид түүний булшинд эцэг өргөсөн байна.
Эх сурвалж: Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.