Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятад компани Эверест рүү дроноор бараа хүргэх дэлхийн анхны туршилтыг хийжээ

БНХАУ-ын “DJI” компани Эверест рүү дроноор бараа хүргэх дэлхийн анхны туршилтыг амжилттай хийсэн гэдгээ лхагва гарагт /2024.06.05/ мэдэгдсэн байна.

"DJI" нь Шэньжэнь хотод төвтэй дрон, камер гэх мэт зүйлс үйлдвэрлэдэг компани юм. Дөрөвдүгээр сард явуулсан тэрхүү туршилтад Flycart 30 нэртэй загварын дроныг ашиглажээ.

Тэрхүү дрон гурван хүчилтөрөгчийн баллон болон 1.5 кг жин бүхий бусад хангамжийг 5364 метрийн өндөрт байдаг суурь баазаас 6000 метр орчимд байрладаг 1-р бааз руу зөөсөн байна.

Туршилтын үед Flycart 30 дрон хамгийн өндөртөө 6191.8 метрт нисжээ. “DJI” компанийн мэдээлснээр тэрхүү дрон нь суурь болон 1-р баазын хооронд 15 кг ачааг хоёр талдаа 12 минутын дотор тээвэрлэх чадвартай юм.

Тэрхүү хоёр баазын хооронд Хумбу мөсөн гол байрладаг. Хумбу мөсөн голд томоохон ан цав байдгаас гадна цасан нуранги үүсэх эрсдэл үргэлж байдаг тул маш аюултай бүс гэж үздэг байна.

“Nepal Trek and Expeditions” компанийн Мингма Гялже Шерпа “Энэ мөсөн голыг туулахын тулд бид зургаагаас найман цагийг өдөр бүр зарцуулдаг. Өнгөрсөн жил би тэр мөсөн гол дээр гурван шерпа алдсан. Хэрвээ аз тохиохгүй бол бид амиа алдах эрсдэлтэй” гэжээ.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button