Нийгэм мэдээ
БЗД-т хүүхдүүд хүний гавлын яс олсон тухай дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 хороонд бага насны хүүхдүүд хүний гавлын яс барьчихсан тоглож байсныг талаарх мэдээлэл гараад буй.
Тодруулахад, уг үйлдлийг харсан иргэд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл уг гавлын ясыг шүүх шинжилгээний газар хүргэж шинжлүүлэх улмаар дүгнэлт хийх зэрэг үйл ажиллагаа явагдах юм байна.
Тус хороо нь Цайзын уулзвараас Монелийн уулзвар хүртэл, мөн ар тал руугаа Эмэгтэйчүүдийн хорих газар хүртэлх нутаг дэвсгэрийг хамран оршдог бөгөөд хаагдсан хуучны оршуулгын газар байдаг аж.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.