Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: Н.Номтойбаяр СЕХ-г ялж, нөгөө хоёр нь ам руугаа алгадуулж, А.Лукашенко гоморхоод буцав

Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Нэр дэвшилт: Н.Номтойбаяр нэр дэвшихээр болж, С.Баярцогт, Б.Хурц нар ам руугаа алгадуулав

Онцлох үйл явдлуудын нэг нь Н.Номтойбаяр, Б.Хурц, С.Баярцогт нар шүүхээр нэр дэвших эрхээ сэргээлгэхээр хандсан явдал байв. Н.Номтойбаярынх сэргэж, нөгөө хоёр нь “Ам руугаа алгадуулна” гэгч боллоо.

Н.Номтойбаяр: Ажиглахад түүний шүүх хурлын үеэр “Нэр дэвш, гэхдээ 34 хувиар наймаалцъя…" гэдэг наймаа явагдчихлаа. Шүүхийн шийдвэр гарахтай зэрэгцэн бүр орой 17 цаг өнгөрч байхад Засгийн газар “Цагаан суварга”-аас төр татгалзсан тогтоолыг олон нийтэд цацсан юм. Эрүүгийн хуулийн 23.5-аар Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь яалт ч үгүй СЕХ-ны буруу байсныг шүүх нотлов. Н.Номтойбаяр нэр дэвших эрхээ хуулийн дагуу л олж авсан хэлбэр. Нөгөө талд Засгийн газар өөрт байгаа боломжоо эгзгийг нь тааруулж, мессэжээ хүргэсэн гэж харагдлаа. Стратегийн 16 ордын ХОЁРЫГ нь МАК буюу Б.Нямтайширын таван ам бүл эзэмшдэг. Улсын төсвөөр хайгуул хийсэн 1 тэрбум хүрэхгүй мөнгө төлөөд л шилжүүлэн авч, УИХ-ыг тэр чигт нь "Цагаан суварга"-ын ордоос татгалзтал нь лоббидсон кэйсийг олон нийт мэдэх эрхтэй. Засгийн газар ажлаа л хийлээ.  

С.Баярцогт, Б.Хурц: Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тэдний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. АН-аас 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, холбогдох тогтоолыг СЕХ-д өргөн барьсан. Тус тогтоолд Б.Хурц, С.Баярцогт нарын нэр багтаагүй юм. Харин дараа нь, жагсаалтын ест С.Баярцогт, тойрогт Б.Хурцыг нэр дэвшүүлсэн өөр нэгэн тогтоол СЕХ-нд очсон байдаг. Б.Хурц, С.Баярцогт нар нь сүүлийн тогтоолыг хүчинтэй гэж үзэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. С.Баярцогт нэхэмжлэлээ Үндэсний бодлогын хорооны нэр дээр хүргүүлсэн аж. Улмаар аль алиных нь нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Ингэснээр тэд СЕХ-нд биш намдаа л амаа алгадуулсан хэрэг. Ямартай ч 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвших боломжгүй болж байна.

Айлчлал: А.Лукашенкогийн гоморрол ба бид туйлшраад дэмий

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр, зургадугаар сарын 1-нд ирсэн нь хардлага сэрдлэг, шүүмжлэл дагуулсан. 1992 онд А.Лукашенко парламентын гишүүн байхдаа манайд ирж байснаас хойш 32 жил өнгөрсөн байна. 32 жилийн дараа гэнэт, хөрш орны хэмжээнд жишигдэхүйц олон тооны санамж бичиг “өвөртлөөд” ирсэн.

Ингэхдээ “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ” тэргүүтэй 12 санамж бичгийг үзэглэсэн. Эдгээрийн дийлэнх нь “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөтөлбөрт уялдах, дэмжих агуулгатай байв.

Гэвч хамтарсан мэдэгдэл хйих үеэр А.Лукашенко өөрийн ард түмний өмнө илтгэл тавьсан нь анхаарал татсан.

  • УИХ-ын сонгуулийн өмнө айлчилж таарсан маань нэн чухал
  • Танай гадаад бодлогыг бид ойлгодог буюу “Бид ойролцоо” 
  • Хамтын ажиллагааг бүрэн хэмжээнд өргөжүүлмээр, хөгжүүлмээр байна. Манай Нийслэлийн хүссэн газарт нэрийн барааны дэлгүүрээ нээ. Тоног төхөөрөмж ав, залуусаа манайд сурга
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай талыг харлуулж буйд эмзэглэж байна.
  • Украины асуудалд баруун буруутай, ОХУ энхийг эрхэмлэсээр өдийг хүрснийг сайн ойлго. Бид үргэлж ОХУ-ын талд зогсох болно.

Манай олон улсын тавцанд илэрхийлэх байр суурь, гадаад бодлогод нөлөөлөх гэсэн оролдлого, Владимир Путин түүний ард бий гэдэг логикоор дүгнэвэл, ОХУ-аас парламентын сонгуультай жил ирсэн ээлжит “анхааруулга” гэгдэв. Нөгөө талаар ШХАБ-д элс, Орос-Украины асуудалд хойд хөршийнхөө байр суурийг дага гэж тулгасан байх бодит үндэслэлгүй. А.Лукашенко “Биднийг дайсан мэт хүлээж авч буйд эмзэглэж байна” хэмээсэн нь хоосон гоморхол байж болно. А.Лукашенко хойд хөршөөс хамааралтай ч, бид улстөр болгон дэвэргэж, туйлшраад дэмий байлаа.

-Түүхэнд үлдэх 76 гишүүнтэй Г.Занданшатарын ангийнхан завсарлав-

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан найм дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөж байна. 76 гишүүнтэй хамгийн сүүлчийн парламент гэдгээрээ түүхэнд үлдэх парламент баахан хууль машиндаад завсарлалаа. Энэ парламент 72 гишүүнтэйгээр бүрэн эрхийн хугацаагаа өндөрлүүлэв.

Ангийн дарга Г.Занданшатарын цэгцрэх хөдөлгөөн:

Тэр “Эмх замбараагүй молекулын хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулах юм бол энерги, хүч болон хувирч болно. Ардчиллын гажуудал, эдийн засгийн хямралаас үүдсэн ядуурал, ажилгүйдэл, популизм цэгцэрч нэг хөдөлгөөнд орохгүйгээр гарч чадахгүй. Тиймээс ардчиллын болоод зах зээлийн гажуудлаас гарах чиг шугамыг цэгцрэх хөдөлгөөн гэж нэрлэдэг" гэсэн билээ. Түүний цэгцрэх хөдөлгөөнд гурван зүйлийг нэрлэж болохоор,

Нэгт, Түүний удирдсан хоёр парламент 2019, 2023 онуудад Үндсэн хуульд хоёр удаа "гар хүрсэн". 

  • 2019 онд: Давхар дээлтэй сайд нарын тоог нэмж, улс төрийн намтай холбоотой заалтууд оруулж, байгалийн баялагаас хүртээх өөрчлөлтүүд хийв. 
  • 2023 онд: 76 гишүүнтэй парламентыг түүх болгон үлдээж, холимог тогтолцоотой 126 гишүүнтэй парламенттай болох эрх зүйг Үндсэн хуулиараа баталгаажуулав. Сонгуулийн холимог тогтолцоог бий болгов.

Хоёрт, Сонсголууд ба ард түмний мэдэх эрх: Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудлаар УИХ-ын 2023 оны намрын чуулганаар нээлттэй сонсгол явагдсан. Харин 2024 оны хаврын чуулганаар эмийн үнэ чанарын асуудлаарх, “Ногоон автобус”-ны хэргийн, “Ашигт малтмалын лиценз”-ийн наймааны сонсгол хийв. Яахав нэг талаараа том гавьяа. Ард түмний мэдэх эрх хангагдсан. Нөгөө талаар зарим сонсголыг хийсэн нэрийн дор оромдсон нь жаахан харамсалтай. Ямартай ч сонсгол гэдэг шинэ хяналтын тогтолцооны суурийг тавьж чадсан явдал болов.

Гуравт, Хуульд иргэн саналаа өгдөг, гишүүд бусдын кноп дарж хууль хулгайлдаггүй байх цахим парламент яалт ч үгүй түүгээр авторлогдоно.

Ангийн дарга нь “Ажил хэрэгч парламент байж чадлаа” гэж дүгнэж харагдсан.

Г.Занданшатар ба Л.Оюун-Эрдэнийн хамтрал:

Тэд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулах мөчид бие биен рүүгээ харан инээцгээсэн. Гучин жил яригдсан ч ажил хэрэг болоогүй байгалийн баялгаасаа хувь хүртэх, байгалийн баялгаа ашиглуулж байгаа орон нутаг түрүүлж хөгжих, боломжтой эрх зүйн суурийг баталсан хүмүүс ингэж баярлахаас яахав гэж харагдсан.

Уг нь парламент гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих ёстой. Гэвч Г.Занданшатарын парламент, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зорилго нь нэг цэгт огтлолцож байсан тул нэг хөнжилд орж байгаад олон хууль батлав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-09 05:36

Зочин
2024-06-09 05:24
америк бүх дайнаар,дайн байхгүй бол дайн гаргаж БАЯЖДАГ, тэгвэл МОНГОЛ ийм олон санд?##?д нэг зэрэг сууж хэн ч биш байхаар шууд ОРОС Орныг дэмжсэн бол өдийд Оросын хүчээр
хэд хэдэн УЦС, жижиг оврын АЦС , 2 урсг?##?тай төмөр зам , Алтанбулаг-Замын Үүд гэсэн олон урсг?##?тай хурдны засм?##? замтай болох байлаа,харин газар дорхи БАЯЛАГТАЙ байгаа цагт тэр "гадаадын хөрөнгө оруулагч"-гээчид хэзээ ч Монголд орж ирэх болно-үүнд санаа "зовох"-ямарч шаардлагагүй

Зочин
Зочин
2024-06-09 13:42
Reply to  Зочин

Орос сүүлийн 30 жилд манайд хашаа ч бариагүй. Харанхуй, хөгжилгүй чигээр нь байлгаж хилээ мандуулах бодлогоо үргэлжлүүлсэн

zochin
zochin
2024-06-09 18:33

Номтойбаяр мөнгөөр шийдүүлж чадлаа.Хонгилын шүүх хэвээрээ байгаа гэдэг нь батлагдлаа.Эрүүгийн хуулийн 23-р зүйл анги нь цагаан дээр хараар биччихсэн �##�бан туша�##�ын хэрэг юм шү

Холбоотой мэдээ

Back to top button