Нийгмийн

Ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очиход муу

2024.06.08 / БЯМБА ГАРАГ

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ДӨРВӨН НОГООН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 04.54-20.49

Аргын тооллын 6 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 2, Хэрцгий охин одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:54-20:49. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button