“Бугын эвэр түүхээр ойд явсан иргэн баавгайд бариулсан гэж урьдчилсан байдлаар тогтоогдсон. Баталгаатай биш”

Баавгайд бариулж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн тавдугаар сарын 31-ны өдөр энэ дуудлага Хөвсгөл аймгийн цагдаагийн газар бүртгэгдсэн. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар руу явахад машинтай очих боломжгүй байсан бөгөөд цагдаагийн алба хаагчид 100 гаруй км газар мориор явж очсон гэх мэдээлэл бий.
Энэ талаар Хөвсгөл аймгийн экологийн цагдаагийн албанаас тодруулахад, “Алба хаагчид хэргийн газарт машинтай очих боломжгүй байсан тул 100 гаруй км замыг мориор туулж очсон. Мөрдөн шалгах ажиллагаагаар тус аймгийн харьяат, 50 настай иргэн Б нь энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр өөр нэг хүнтэй бугын эвэр түүхээр Цагаан-Үүр суманд очиж, цаашлаад тавдугаар сарын 27-ны өдөр Ханх сумын ойролцоо очсон байсан. Уг өдөр бөглүү ойд явж байсан хоёр иргэн хоёр тийшээ салж явсан байсан. Ингэснээр иргэн Б нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд баавгайтай таарч амь насаа алдсан байх магадлалтай гэж урьдчилсан байдлаар тогтоогдсон. Одоогоор цагдаагийн алба хаагчид мөрдөн байцаах шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа учраас баттай хариу гараагүй байна.
Иймд малчид болон хөдөө орон нутагт зорчигчид, иргэдийг сонор сэрэмжтэй байж, хүүхдээ малд явуулахгүй байх, харгалзах хүнгүйгээр гэртээ үлдээхгүй байх, машин, мотоциклоо асаахад бэлэн байлгах, биеэ хамгаалах салют, дуу гаргагч зэргийг авч явахыг анхааруулж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бугын эвэр гэнэ шүү . Самар түүх гэж яваад уул , хангайн эзэнд нь ноцуулж л дээ
odiid samar uu
nuhuulj baihaar alaad ywahgui
buutai ywaaa