Иргэд дугаар нь гардаггүй өдөр автобусанд бэлэн мөнгөөр зорчихыг хүсжээ

Нийслэлийн нийтийн тээврийн 1,129 автобусны гарах хаалганы дээд талд камер, карт уншигчийн хажууд "UBCARD" төхөөрөмжийг суурилуулж, зорчигчдын толгойг тоолж эхэлсэн. Толгой тоологч, карт уншигч хоёрыг зэрэг ажиллуулж байж зорчигчийн урсгалаа хянах боломжтой болох юм. Хэрвээ энэ тоо зөрвөл автобусны жолоочид шаардлага тавина.
Мөн иргэд картаа цэнэглэж амжаагүй бол бэлэн мөнгөөр үйлчлүүлэх боломж одоо ч нээлттэй байгаа. Учир нь автомашины дугаар нь явдаггүй өдөр иргэд нийтийн тээврээр зорчдог. Энэ өдрүүддээ бэлэн мөнгөөр зорчих хүсэлт гаргасны улмаас жолоочийн хажууд шууд онгойх боломжгүй бэлэн мөнгө хийх зориулалт бүхий савыг байршуулаад байгаа.
Нийтийн тээврийн бодлогын газраас зорчигч та жолоочид биш хайрцагт мөнгөө хийхийг уриалж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уулаасаа МАН иргэдийг байнга шулж байдаг. Тухайлб�##� автомашины татварыг бүтэн жилээр авчихаад дугаарын хязгаарл�##�т хийдэг. Гэтэл сард 4 өдөр, жилд 48 өдөр, бас дээрээс тэгш, сондгойгоор хязгаарлах гээд бараг 2 сарын татварыг иргэд хий төлдөг гэсэн үг.