Гадаад мэдээДЭЛХИЙ

ЕХ-ны сонгууль нам нь маш муу үр дүн үзүүлсэн Макрон парламентаа огцруулна

Европын холбооны сонгууль өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас /2024.06.06/ ням гарагийн /2024.06.09/ хооронд явагдсан.

Тэрхүү сонгуульд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны нам сөрөг хүчинд ялагджээ. Тодруулбал Европын парламентаас Францад олгох нийт суудалны 15 гаруй хувийг л Макроны Сэргэн мандалтын нам авах төлөвтэй байна.

Харин сөрөг хүчний, улс төрийн барууны үзэлтэй Мари́н Ле Пений Үндэсний чуулган нам 31-32 хувийн санал авна гэх тооцоо гарчээ. Нам нь томоохон ялагдал хүлээсэн тул Макрон парламентынхаа доод танхимыг тарааж, сонгуулийн эрт явуулахаа мэдэгдсэн юм.

Өмнөх парламентын сонгууль 2022 онд явагдсан. Тэгвэл зургаадугаар сарын 30 болон долоодугаар сарын 7-нд парламентын санал хураалт авах болов.

Макроны гаргасан энэхүү шийдвэрийг “Reuters” агентлаг мэдээлэхдээ “Эрх мэдлээ дахин тогтоох тулд явуулж буй эрсдэлтэй мөрий” гэжээ.

Эрт явуулж буй сонгуульд сөрөг хүчин ялвал Макрон шинэ сөрөг хүчний намын ерөнхий сайд томилох хэрэгтэй болно. Мари́н Ле Пен Макроны гаргасан шийдвэрийг хүлээн авч буйгаа илэрхийлж “Бид сонгуульд бэлэн байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button