Израилын засгийн газрын гол сайдуудын нэг огцров

Израилын сайд Бенни Гаанц ням гарагт /2024.06.09/ Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн үүсгэсэн дайны засгийн газраас огцорч буйгаа мэдэгджээ.
Тэрбээр телевизээр шууд дамжуулсан хэвлэлийн бага хурлаар “Нетаньяху биднийг жинхэнэ ялалт руу урагшлахад саад хийж байна. Ийм учраас бид өнөөдөр онцгой байдлын засгийн газраас гарах хэцүүхэн шийдвэрийг бүрэн итгэлтэйгээр хийлээ” гэсэн юм.
Ганц өнгөрсөн сард Нетаньяхуд зургаадугаар сарын 8 гэхэд дайн дууссаны дараа Газын зурвасыг хэрхэх талаар тодорхой төлөвлөгөө гаргахыг шаардсан юм. Тэрхүү хугацаа нь өнгөрсөн учир Ганц огцорч буй.
Тэр онцгой байдлын засгийн газар дахь сүүлийн төвийг сахих үзлийг баримталж явсан сайд байсан юм. Ингэснээр Нетаньяхугийн дайны засгийн газарт дайныг дэмжигч, хатуу чиг шугамтай сайд нар л үлдлээ.
Гаанц ажлаа өгч байгаа нь засгийн газрыг унахад хүргэхгүй. Гэсэн хэдий ч ноцтой үр нөлөө үзүүлнэ.
Учир нь Газын зурвасын дайн хэзээ төгсөх нь тодорхойгүй, Ливан дахь Хезболлатай нөхцөл байдал нь хурцдаж байгаа энэ үед Нетаньяху хатуу чиг шугам баримтлагч сайд нартай хамтран ажиллах шаардлагатай болов.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.