Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден ОХУ-ын царцаасан хөрөнгөөр Украинд $50 тэрбумын зээл өгөхөөр ажиллаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дөрөвдүгээр сард Украин руу 61 тэрбум ам.долларын тусламж илгээх хуулийн төсөлтэй хамт хэд хэдэн хуулийн төсөлд гарын үсэг зурж баталсан.

Тэдний нэг нь АНУ-д царцаасан ОХУ-ын төрийн өмчийг Украины тусын тулд ашиглах эрх зүйн орчныг үүсгэсэн хуулийн төсөл байсан.

Гэхдээ АНУ Оросын хөрөнгийг хураан авах алхмыг хийх эсэхээ ганцаараа шийдэх ёсгүй, Их долоон орон болон Европын холбооны гишүүдтэй хэлэлцсэний үндсэнд шийднэ гэж тус төсөлд тусгасан.

Байдены захиргаа царцаасан хөрөнгөөр Украинд 50 тэрбум ам.долларын зээл гаргаж өгөх төсөл дээр Их долоон орны удирдагчийн дэмжлэгийг авах тал дээр ажиллаж эхэлжээ.

Гэвч ийм хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэлбэр, мөнгийг олгох болон буцаан төлөх хэлбэр зэрэг асуудлуудыг одоогоор тодорхойгүй, хэлэлцэж байгаа.

АНУ-ын албаныхан Украины хүнд нөхцөл байдал нь ийм зээлийг яаралтай батлах шаардлагатай болгож байгааг онцолж буй. Хэдийгээр нарийн ширийн зүйл нь хараахан эцэслэн батлагдаагүй байгаа ч Их долоогийн орнууд зээлийг яаралтай батлах нөхцөл байдал үүссэн гэдэг дээр санал нэг байна.

Ийм учраас Байдены захиргаа энэ долоо хоногт Италид болох Их долоогийн уулзалт болохоос өмнө тус төслийн чухал асуудлууд дээр тохиролцоо үүсгэхийг эрмэлзэж буй.

АНУ-ын албан тушаалтнуудын гол зорилго нь Их долоогийн уулзалтын төгсгөлд хийх нэгдсэн мэдэгдэлд энэхүү зээлийн тал дээр тохиролцоонд хүрснийг оруулах юм.

Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан “Энэ бол АНУ-ын тэргүүлэх зорилт юм. Бид үүнийг бүх G7-ийн хувьд тэргүүлэх зорилт гэж үзэж байна” өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд хэлсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МАН маань Женкогийн кармаанд орчихлоо
МАН маань Женкогийн кармаанд орчихлоо
2024-06-11 08:54

Маш зөв үйлдэл хийж бнаа !

Зочин
Зочин
2024-06-11 11:51

ЖЕНКОГИЙН КАРМА ГЭЖ БИЧСЭН ЭНЭ МУДАК СОГТУУ БАЙГАА ЮМ УУ? ЖЕНКО ЭНЭНД ЯМАР ХАМААТАЙ ЮМ ЭРГҮҮ ДАГЗ МИНЬ ЭХНЭРЭЭРЭЭ ТЭЖЭЭЛГЭЖ УТАС УХАЖ ЭРГҮҮТСЭН ЭНЭ ХУЛГАЙЧИЙГ ЯАХ ВЭ? ТЭНЭГЭЭ ЧИ ЭРЭЭНД ОЧИЖ ТЭРЭГ ТҮРЭЭЧ ЭСВЭЛ ЭР ХҮНД ЭМЛҮҮЛ МУДАКАА УНШИЖ БАЙГАА ЮМНЫХАА УЧИР УТГЫГ ОЙЛГОХГҮЙ БОЛ БИЧИГ ҮСЭГ СУРААЧ ТОЧИК МИНЬ

Монгол
Монгол
2024-06-11 13:12

АНУ тэргүүтэй НОТО Үнэхээр луйварчинд юм аа Оросын ард түмний хөрөнгийг луйвардаж аваад түүнийгээ бу�####�д зээлдүүлж байгаа нь шудрага үйлдэл болох уу,

иргэн
иргэн
2024-06-11 19:17
Reply to  Монгол

ойлгомжгүй. Хүний хөрөнгийг хувь хүн ингэж болох уу?. Болдог юм гэхэд шүүхийн шийдвэр хэрэгтэй .

иргэн
иргэн
2024-06-11 22:51
Reply to  иргэн

хувь хүнч улс оронч адил шүү дээ. тусгаар тогтосон томоохон орны дотоод асууд�##�д эндүү эрээ цээргүй түрэмгий оролцож оролдож байж дэлхийг сүйрэлрүү түлхэж мэдхээр өвгөн юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button