Гадаад мэдээДЭЛХИЙ

Малавийн дэд ерөнхийлөгчийг тээвэрлэсэн онгоц алга болжээ

Малави улсын дэд ерөнхийлөгч Саулос Чилима болон өөр есөн хүн тээвэрлэж явсан онгоц даваа гарагт /2024.06.10/ алга болсон байна.

Батлан хамгаалахын яамны эзэмшилд байдаг тэрхүү нисэх онгоц орон нутгийн цагаар өглөөний 9:17 цагт нийслэл Лилонгведээс хөөрсөн гэж ерөнхийлөгчийн алба мэдэгдэв.

Онгоц Лилонгвегаас хойшоо 380 км зайд орших Мзузу олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байх ёстой байсан. Гэвч газардаагүйгээс гадна радар дээр илрэхгүй байгаа аж.

"Онгоц радар дээрээс алга болсон цагаас хойш нисэхийн эрх баригчид онгоцтой хийсэн холбоо тогтоох бүх оролдлого амжилтгүй боллоо" гэж ерөнхийлөгчийн алба мэдэгдсэн юм.

“Ийм учраас Малави улсын Батлан хамгаалах хүчний ерөнхий командлагч, генерал Валентино Фири уг явдлын талаар ерөнхийлөгч Лазарус МакКарти Чакверад мэдээлэл хүргэсэн. Ерөнхийлөгч Бахамын арлууд руу явахаар төлөвлөсөн аяллаа цуцалж, бүс нутгийн болон улсын бүх агентлагуудад онгоцны байрлалыг олох, яаралтай хайгуул, аврах ажиллагааг эхлүүлэхийг үүрэг болголоо" гэж тус мэдэгдэлд дурдсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button